Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Таны эрүүл мэнд юунаас хамаарах вэ?

Хүн бүхэн өөр өөрийн хүсэл мөрөөдөл,зорилгын дунд амьдардаг билээ.Чухам та эрүүл байж энэхүү зорилго ,хүсэл мөрөөдөлд хүрэх боломжтой гэдэгтэй маргах гүй болов уу?Таны юугаар ч сольшгүй,үнэлж барамгүй эрүүл мэндийг яаж хамгаалах вэ?Хэрхэн өвчлөхгүй байх ёстой юм болоо?
Бидний өнгөрсөн нийгэм зөвхөн эмч ,эмнэлэг ,эмнэлэгийн байгууллага таны эрүүл мэндийг хамгаалах юм шиг ойлголтыг хүмүүст олгосон нь өнөөдрийг хүртэл байсаар байна.Эмнэлэг ямар үүрэгтэй юм бэ?гэхээр эрүүл мэндийн хувьд эгзэгтэй ,яаралтай тусламж ,шаардлагатай арга хэмжээг цаг хугацаа алдахгүй ,чанартай үр дүнтэй үзүүлэхэд оршино.Таны эрүүл мэндийг таны идэвхитэй оролцоотойгоор хамгаалах,урьдчилан сэргийлэх боломжтой.
Эмнэлгийн байгууллага үүргээ маш сайн биелүүлж таны идэвхи оролцоо сайн байгаа нөхцөлд эрүүл мэндийг тань 100% гэж үзвэл 10-15 % г  нь л хамгаалах боломжтойг судлаачид мэдээлсэн байна. Тэгвэл үлдсэн 80-90% эрүүл мэнд юунаас хамаарах вэ?Энэ үлдсэн эрүүл мэндийн ихэнхи хувь нь бидний амьсгалж буй агаар, хэрэглэж буй хоол хүнс ,өмсөж буй хувцас, хүрээлэн буй байгаль орчин,техник технологийн үсрэнгүй хөгжил ,ажлын нөхцөл,гэр бүл,сэтгэл санаа,хувийн зохион байгуулалт г.м олон зүйлээс шалтгаалж байна.Биднээс шалтгаалах энэ олон асуудал дотор хувь хүний эрүүл мэндийн боловсрол,мэдлэг,дадал зуршил туйлаас чухал байр суурийг эзэлдэг.Чухамхүү энэ зорилгын үүднээс дархлааны тухай үндсэн ойлголт , сүүлийн үеийн эмчилгээний аргууд , цитокин эмчилгээ , үүнд трансфер фактор хэрхэн оролцдог вэ?
Биднийг эргэн тойрон хүрээлэн буй орчинд маш олон тооны өвчин үүсгэгч байдаг төдийгүй бид тэр эмгэгтөрөгчтэй үргэлж харилцаж ,халдвар авах , өвчлөх боломж ямагт бэлэн байдаг.
Хүн төрөлхтөн бүх эмгэгтөрөгчийг , өвчин үүсгэгчийг  устгаж чадахгүй. Тэгэх ч боломжгүй.Учир нь хүн байгалийн амьтныхаа хувьд өвчилж ,халдвар авч, эдгэж байх ёстой бөгөөд ингэснээр эрүүл байж дархлааны систем нь хэвийн ажиллаж , оршин тогтнож , үр удмаа үлдээх боломжтой болно.
Тэгэхээр эмгэгтөрөгч , өвчин үүсгэгч хүний биед халдварлах , өвчлүүлэх , хөнгөн, хүнд ,маш хүнд өвчлөх,амь насаа алдах эсэх нь өвчин үүсгэгчийн эсрэг өрнөж буй дархлааны хариу урвалаас , түүний үр дүн ,хүчин чадал , зохицуулгаас шууд хамаардаг байна.
Жишээ нь: зарим хүн гахайн ханиадаар огт өвдөхгүй , зарим хүн хөнгөн, зарим хүн хүндээр өвчилж,цөөн тооны хүн амь насаа алдаж буй шалтгаан нь ердөө  л энэ.
Бид дархлалын тогтолцоогоо хэвийн байлгаснаар  , зөв ажиллуулснаар ямар ч өвчнөөр өвчлөхгүй ,өвчилсөн ч хөнгөн өвчилж , хүн шиг амьдарч чадна.Бид бүх өвчин үүсгэгчийг устгаж чадахгүй ч дархлалын тогтолцоогоо хэвийн ажиллуулснаар амьдралын чанараа дээшлүүлж чадна.
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment