Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Дэлхийн хамгийн баян орнууд



Дэлхий дээр маш олон баян орнууд байдаг байна. Тэгвэл дэлхийн хамгийн баян, хамгийн өртөг өндөртэй, ажилгүйдлийн түвшин хамгийн бага орны жагсаалтыг гаргасан аж. Таны хувьд хамгийн баян орон ямар улс хэмээн бодож байна?... Энэ жагсаалттай санал нийцэж байна уу?

 10. Кувейт
Кувейт нь Баруун Өмнөд Азийн нэгэн улс юм. Ирак болон Саудын Арабтай хиллэдэг. Нэг хүнд ноогдох ДНБ нь 48,900$ юм байна.


 9. Швейцарь
Баруун Европт орших улс билээ. Олон Улсын харилцаандаа нэлээд анхаарал хандуулдаг учир түүний нутаг дэвсгэр дээр олон тооны улсуудын төв байрууд бий.


 8. Арабын Нэгдсэн Эмират Улс
Персийн булангийн ойролцоо байрлах улс. Долоон тусгаар улсууд байрладаг бөгөөд нефть олборлолтоороо дэлхийд 7-д багтдаг.


7. АНУ
Мексик болон Канадын дунд байрлана. Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-ын эдийн засгийн хөгжил сайжирж, уг жагсаалтанд орсон байна.


6. Бруней
Борнео арал дээр байрлах Бруней улс жагсаалтын зургаад багтсан байна. 1888 онд Британийн хамгаалалтан дор байсан боловч 1984 оноос бие даасан тусгаар улс болжээ. 1990-2000 оны хооронд 10-хан жилийн дотор эдийн засаг нь нефть болон хийн нөөцний ачаар эрчимтэй хөгжсөн байна. Нэг хүнд ноогдох ДНБ нь 54,800$ ажээ.

5. Хонгконг
Олон улсын эдийн засгийн томоохон төв газар юм. Дэлхийн санхүүгийн төвүүд Хонконгт байрладаг бөгөөд ДНБ -ний нэг хүнд ноогдох хэмжээ 52,700$


4. Норвеги
Энэ жагсаалтыг 4-т Норвеги улс багтсан байна. Норвеги нь байгалийн нөөц баялаг ихтэй орон бөгөөд ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээ 55,400$ болж байгаа аж. Өдөрт 107,3 тэрбум куб.метр хийг экспортлодог.

3. Сингапур
Дэлхийн хамгийн баян орны 3-т Сингапур багтсан байна. Чөлөөт эдийн засагтай цорын ганц улс орон юм.
  
2. Люксембург
Маш жижигхэн орон ч орлого сайтай юм байна. 524,000 орчим хүн амтай энэ хотын нэг хүнд ноогдох ДНБ нь 77,900$ байдаг байна.

1. Катар
Катар дэлхийн хамгийн баян орны жагсаалтын тэргүүнд багтсан байна. 278,000 хүнтэй энэ хот нь Саудын Арабын зүүн хойд зүгт байрлана. Нефтийн нөөц болон хийн ачаар дэлхийн хамгийн баян орны нэг болсон байна. Нэмэж хэлхэд энэ газаруудыг очиж үзмээр л байгаа биздээ  бидэнтэй нэгдээрэй .................................

Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment