Трансфер фактор монгол хүний эрүүл мэндэд үзүүлсэн ач тус. Нэг.Харшилд
7:30 AM
Бид санал болгож байна
,
Трансфер фактор монгол хүний эрүүл мэндэд үзүүлсэн ач тус
,
Үр дүн
Edit
Трансфер факторыг монгол хүн хэрэглэж эхэлснээр даруй 5 жил гаруй болж байна. Харин дэлхийн бусад оронд, тухайлбал АНУ-д бүр 1997 оноос өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр монголчуудад ямар ач тустай болсон талаар манай эмч, судлаачийн хийсэн шинжилгээнээс Та бүхэнд толилуулж байна. Энэхүү судалгаа нь гол төлөв өвчтэй байсан хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ямар үр дүнд хүрч, бие нь ямар болсон талаарх ярилцлага дээр үндэслэн хийгдсэн болно.
Мэдээж хүн тусдаг бүх өвчнийг хамраагүй ч монголчуудад түгээмэл тохиолддог дараах өвчтэй хүмүүстэй ярилцсан байна. Үүнд: төрөл бүрийн харшлын өвчин, вирусын халдвар, хавдар, гэмтэл, хайрст үлд, хэликобактери, чихрийн шижин, мөөгөнцөр, ясны идээт өрөвсөл, бөөрний өрөвсөл, зүрх судасны өвчин, шархлаа / тропическая язва / зэрэг өвчинд, мөн жирэмсэн эхчүүдэд болон хүүхдүүдэд өгсөн ач тусын талаарх ярилцлагыг дор толилууах болно.
нэг. Харшлын өвчин. Г.Ц. 62 настай, эр. Би 2008 оны 6 сард зуслангийн байшингаа хятадын будгаар компрессор хэрэглэж будсан. 2 хоногийн дараа бүх биеэр гөвдруу гараад загатнаж эхэлсэн. Энэ өвчнөөс салчих санаатай арьсны төв, дүүргийн эмнэлэг, солонгос эмнэлэг зэрэг олон эмнэлгээр 4 сарын турш явж, янз бүрийн эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрэлгүй 11 сар хүрсэн. 11 сарын эхээр трансфер фактор классик, эдванс, плюсыг эмчийн заавраар 3 сарын турш хэрэглээд эрүүл болсондоо маш их баяртай байна. ТФ классикийг хэрэглэж эхлээд 10-аад хонотол өвчин дордож улаан гөвдрүү бүр ихсэж эхлэхэд нь эмч дээрээ очиж: " та нар ямар хариуцлагагүй, хуурамч юм уулгаж хүний эрүүл мэндээр тоглоод байгаа юм бээ" гэж уурлан хөгөлж байж билээ. Эмч: Та битгий уурлаарай, өвчин чинь ихэссэн бол таньд баяр хүргэе, биеээр чинь тууралт ихэссэн байгаа бол таны бие организм дотор эрүүлжих их тулалдаан эхэлсний дохио юм. Бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснээр биеийн байдал дордох нь харин ч өвчин бүрэн эдгэрч эрүүлжих процесс явагдахын өмнө үзэгддэг харин ч сайн үзэгдэл юм" гэж тайлбарлахад нь дотор уужирч байсан. Энэ бүтээгдэхүүнийг 4 сар хэрэглэсний дараа нэг өдөр эмч, Та урьд өмнө ямар суурь өвчтэй байсан бэ гэж асуусан юм. Би тэгэхэд шарилжны харшлаар 30 гаруй жил зүдэрч байгаа. Тэрч байтугай элэг өөрчлөлттэй, Б вирустэй, баруун бөөр бага зэрэг өрөвсөлтэй гэхэд, Та цусны ерөнхий шинжилгээ өгөөд үзээрэй, таны элэг сайхан болж, шарилжны харшил чинь гайгүй болсон байгаа даа гэж байсан нь санагдаж байна. Тэгэхээр нь цусны шинжилгээ өгөхөд, хариу нь ойрын 10-аад жил гараагүй сайн хариу гарсанд би бүр их баярлаж билээ. Шарилжны харшлын хувьд жилийн жилд 5-р сарын дундаас эхлээд найтаалгаж эхэлдэг, гэтэл одоо 6-р сар дуусч байхад огт мэдэгдэхгүй байна. Ингээд бодоход би чонын хөрвөс өвчнөөс салах гэж энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд өөр бусад өвчнөөсөө өөрийн мэдэлгүй салчихаж байгаадаа тун их баяртай байна. Энэ түүхийг уншигч эрхэм таньд зөвлөхөд хэрэв та ямар нэг эмгэг өвчтэй бол эргэлзэж тээнэгэлзэлгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
0 comments:
Post a Comment