АНУ-н 4life компани Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлэсний 5 жилийн ойгоо нижгэр тэмдэглэлээ. Энэ хүрээнд " Эрх чөлөөнд хүрэх паспорт" амжилтын их чуулганыг зохион байгуулжээ. Таван жилийн ойн баярт ОХУ , АНУ, БНСУ, БНХАУ, Чех, Польш, Швед зэрэг олон улсын төлөөлөгчид оролцсон чухал уулзалт боллоо. Энэхүү баярын үйл ажиллагаа нь Тусгаар тогтнолын ордны Их танхимд болсон бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд 800 гаруй хүн оролцож, эрч хүчтэй, гайхамшигтай хамт олон гэдгээ дахин нотоллоо. Энэхүү баярын үеэр Монголын анхны Голд интернейшнл даймонд Р.Наранхүү, Б.Оюунмаа нарын хийж бүтээсэн, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн баярын хүрээнд нийт дистрибьюторууддаа зориулан сургалтыг зохион байгуулсан амжилттайгаар 5 жилийн баяраа сайхан тэмдэглэсэн байна.

































0 comments:
Post a Comment