Сайн зөвлөгч бүгд сайн сонсогчид байдаг. Бусдыг ойлгох хамгийн оновчтой шийдэл нь сонсох чадвар бөгөөд энэ нь танд нэгэн шинэ ур чадварыг бий болгож байдаг. Бусдыг сонсож сурснаар харилцаагаа улам бэхжүүлж, тодорхой итгэлцлийг бий болгож чаддаг.
Таны харилцаа чадвар тань харилцагч, худалдан авагчийн санал, бодлыг сонсож, тэдний хэрэгцээ, хүсэлт, санааг зовоосон асуудлыг хэрхэн шийдэж байгаа чадвараар тодорхойлогдоно. Гэвч та анхнаасаа л харилцааны өндөр ур чадвартай төрөөгүй байж болно. Энд та илүү сайн сонсогч болоход тусалж, тэдэнд юуг хэлж, юуг хэлж болохгүй байх тухай зургаан заавар юм.
1) Сонирхолтой байгаагаа харуулах
Хэн нэгэнтэй харилцаж байгаа үедээ та завгүй аль эсвэл дуу чимээ ихтэй орчинд байсан ч харилцагчдаа бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв та анхаарлаа төвлөрүүлж тэднийг сонсож чадахгүй байвал дуу чимээ багатай орчинд шилжин яриагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн сонсож байхдаа өөрийгөө харилцагч хүнийхээ байр сууринд тавьж асуудлыг хэрхэн шийдэх байсан тухай өөрийн үзэл бодлыг хуваалцах хэрэгтэй.
2) Шидэт үг: “Надад хэлээч”
Ихэнх хүмүүс өөрийн амьдралын туршлага, түүхээ хуваалцаж харилцаагаа илүү бэхжүүлдэг. Харилцаанд ашиглагддаг хүчтэй үг бол “Надад хэлээч” юм. Сайн ярилцагч нь тийм эсвэл үгүй гэсэн асуултад хариулагдахаар энгийн асуултаас зайлс хийдэг. Тэд асуултаа нээлттэй байдлаар сонсохыг чухалчилдаг. Жишээ нь: Надад хэлээч танд өөрийн бизнесээ эхлэхэд ямар асуудал тулгарч байна вэ? эсвэл Надад хэлээч гэр бүлээрээ аялахад тохиромжтой газар аль вэ? гэх мэт. Хэрэв та өөр хүний сонирхолд тааруулан ярианы сэдэв сонговол, хэлэлцүүлэг илүү саадгүйгээр болох болно.
3) Нэрийг нь хэлэх
Дейл Карнеги нэгэн удаа ” Нэр нь тухайн хүнд ямар орны хэлээр хамгийн сайхан, сонсголтой дуу юм” гэж хэлсэн байдаг. Хэрэв та харилцагчийнхаа нэрийг санаж байвал энэ нь бизнесийн танилын хувьд таныг илүү зоригжуулж дотно болгож байдаг. Танд түүний нэрийг тогтооход хүндрэлтэй байгаа бол олон дахин оролдож тогтоох хэрэгтэй. Харин анх удаа уулзаж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд нэрийг нь асуух хэрэгтэй. Жишээ нь яриа эхлэхэд “Тантай уулзахад таатай байна, Ноён Болор-Эрдэнэ” гэж эхлэн яриагаа үргэлжлүүлэн яриа төгсөхөд “Тантай ярилцах сайхан байлаа, Ноён Болор-Эрдэнэ” хэмээх нь харилцагчид өндөр сэтгэгдлийг үлдээх юм.
4) Намуухан бус үнэн сэтгэлээсээ
Хэн нэгэн таныг хүлээн зөвшөөрч байгаа үед богино хугацааны холбоо үүсдэг. Энэ үед нийтлэг нэгэн зүйл бий болж байдаг. Гэхдээ ямар мэргэжлийн хүчтэй харилцаа байсан ч гэсэн үл ойлголцол бий болж байдаг. Бусдыгаа хүндэлж хүлээцтэй байх нь үл ойлголцлыг арилган харилцааг бэхжүүлэхэд тусалдаг. Хэрэв та хэн нэгний үзэл бодолтой санал нийлэхгүй байгаа бол учир шалтгааны тодруулах асуултыг асуух хэрэгтэй.
5) Бага ярьж, Их сонсох
Хэрэв хэн нэгэнтэй ярилцаж байгаа бол өөрийн бүхий л биеэрээ сонсох хэрэгтэй. Нүдээрээ холбоо тогтоох, өөрсдийнх нь ярьж байгаад бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Анхааралтай сонсох нь итгэлийг бий болгож, танд мэргэжлийн харилцааг тогтооход тань туслах болно. Боломж гарсан үед нь чин сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах асуултуудыг асуу. Хэрэв та ойлгоогүй бол, дахин тодруулан нь асуу. Жишээ нь “Би таныг зөв ойлгож байна уу?” гэх мэт тодруулах асуулт асууж болно. Энэ нь та асуудлыг буруугаар шийдвэрлэх эрсдэлээс хамгаалах юм.
6) Яриаг тасалдуулах болон сэдвийг өөрчлөх хэрэггүй
Та хэчнээн сайн асуудлыг мэдэж байлаа ч харилцагчийнхаа яриа тасалдуулах нь тийм ч таатай хэрэг биш юм. Харилцагчийнхаа яриаг тасалдуулах нь тухайн хүнийг үл хүндэтгэж, асуудлыг шийдэхийг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн ярианы сэдвийг өөрчлөх нь тухайн асуудлыг ойлгохгүй, сонсохыг хүсэхгүй байгаа мэт харагдуулдаг. Та үргэлж хариулахаасаа өмнө бусад хүнд өөрийн яриаг дуусгах хангалттай хугацаа олгож байх хэрэгтэй. Таны тэвчээр болон хүлээн авч буй байдал харилцагч тань таалагдах болно.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!!!!
0 comments:
Post a Comment