Та үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг уу?
Жинхэнэ сэтгэл ханамж гэдэг нь тухайн нөхцөл байдлаа бүхлээр нь хүлээж авах тухай биш юм. Харин энэхүү өгсөж уруудсан аяллынхаа ямар ч үед та үнэхээр аз жаргалыг мэдрэх тухай юм. Сэтгэл хангалуун хүмүүс өөрсдийн амьдралын чиг шугамыг өөрчлөн явах дуртай байдаг бөгөөд өөрчлөлт нь шинэ шинэ адал явдал боломжийг бий болгон асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг хэмээн үздэг. Энэ бол өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хүмүүсийн мөрдлөг болгодог 7-н зарчим юм.
1. Өөрийн хувь тавиланг өөрөө бүтээ.
Маш олон хүмүүс зүгээр л суугаад аз жаргал тэднийг гэрэлтүүлэхийг хүлээдэг. Гэвч ингэлээ гээд ямар ч шидтэн хаалганых урд бөөн алт үлдээгээд явахгүй тул энэ нь тэднийг бухимдал, сэтгэл гутралд оруулдаг. Аз гэдэг нь боломжийг нээн харж нөхцөл байдалд тааруулан хөдлөх чадвар юм. Сэтгэл хангалуун хүмүүс өөрсдийн хувь тавилан болон хэрэгцээг хэрхэн удирдахаа мэдэж байдаг. Тэд өөрсдийн хүчин чармайлтынхаа төлөө бусдыг буруутгахыг боддоггүй. Тэд оршин байгаа ертөнцөө боломжоор дүүрэн талбар хэмээн хардаг. Энэ нь аюултай учраас бус харин тэдний замд маш олон боломж, харилцаанууд байдаг учраас тэд үүнд дуртай байдаг.
2. Үргэлж зөв гэж бодсон шийдвэрээ сонго.
Сэтгэл хангалуун хүмүүст ч гэсэн шийдвэр гаргах нөхцөл байдал байнга гарч ирдэг. Хүмүүс өдөрт мянга мянган шийдвэр гаргадаг. Зарим нь маш хялбар яг л мочча сонгох шиг. Зарим нь маш нь хэцүү яг л гал дунд байгаа хүн мэт. Хэлж буй өгүүлбэр бүр үгийн маань сонголт хүртэл өнөөдрийн миний гаргаж буй шийдвэрүүдийн нэг юм. Шийдвэр гаргана гэдэг нь өөрт хамгийн тохиромжтой байх зүйлсийг сонгох сонголт юм. Сэтгэл хангалуун хүмүүс шийдвэр гаргахын тулд яардаггүй. Тэд шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулдаг. Гэвч тэд хэзээ ч дүн шинжилгээ хийхдээ хуурдаггүй. Тэд цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн өөрсдийн зөн билэгт итгэдэг. Тэд харуусах харамсах зүйлсэд цаг хугацаа алдаггүй мөн тэдний шийдвэрийн үр дагавар нь сайн ч бай муу ч бай тэд баяртайгаар хүлээн зөвшөөрч цааш явсаар л байдаг.
3. Өөрийн хэмжээ хязгаарыг тодорхойл.
Хэрэв та өөрийг тань сэтгэл хангалуун болгож буй зүйлсийг мэдэхгүй бол сэтгэл хангалуун байна гэдэг нь маш хэцүү юм. Сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүс өөртөө юу хэрэгтэй байгаа, юу хүсэж байна болон юу хийж чадах тухайгаа бодоход цаг гаргаж өөрийн хэмжээ хязгаарыг тодорхойлдог. Тэд маш өндөр хүсэл эрмэлзэлтэй, Гэвч тэд өөрийн хүсэл зорилго болон давуу талд тохируулан үр бүтээмжтэйгээр ажиллаж чаддаг. Тэдний давуу болон сул талыг хүлээн зөвшөөрч чадсан хүмүүс тэднийг хүрээлсэн байдаг. Мэдээж хэрэг, тэд өөрсдийнх өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж чадах хэм хэмжээгээ мэддэг. Мөн мэдээж ямар ч үед тэд сэтгэл хангалуун байлгах хязгаараа мэдэж байдаг.
4. Бусдаас зөвхөн боломжит зүйлсийг хүлээ.
Сэтгэл хангалуун байдлын эсрэг нь сэтгэл гутрал, гомдол юм. Энэ нь ихэвчлэн боломжит бус хүлээлтээс бий болдог. Сэтгэл хангалуун хүмүүс яагаад муу ажиллаж байгаад буруутгахад бага цаг зарцуулж харин илүү хэрхэн сайн ажиллах вэ? гэдэгт илүү их цагийг зарцуулдаг. Мөн үүнийгээ хийхдээ төдий хэмжээний цаг зарцуулдаг. Тэд бусдыг өөрийнхөө хэм хэмжээг мэдэхэд нь тусалдаг. Тэдний чадварыг бодитоор үнэлж хүчин чармайлтаа ашиглан тэдний хүлээж байснаас илүү ихийг хийхэд нь тусалдаг.
5. Авсанаасаа ихийг өг.
Сэтгэл хангалуун байх хамгийн чухал зүйлсийн нэг бол та хэчнээн чухал вэ? гэдгээ мэдэх юм. Сэтгэл хангалуун байдаг хүмүүс үргэлж бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлдэг. Тэдэнд юу хэрэгтэй байна тэр бүгдээр нь туслахыг хүсдэг. Жишээ нь: Залуу хүмүүст өөрсдийн бизнесийг эхлүүлэхэд тусалж дэмжих гэх мэт. Сэтгэл хангалуун хүмүүс энэ дэлхий ертөнц ямар гайхамшигтай вэ? тэдний хэсэг нь та мөн гэдгийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг.
6. Цаг үргэлж суралц.
Сэтгэл хангалуун хүмүүсийн гол эх үүсвэр нь дэлхийн ертөнцийн хувьсал өөрчлөлттэй хамт өөрчлөгдөх хурд юм. Сэтгэл ханамж гэдэг бол урагшлан ирж буй давалгаанд гүйцэгдэхгүйн тулд тасралтгүй сэлүүрдэх юм. Тогтмол суралцах нь үргэлж урагш ахиулж байдаг. Үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүс мэдлэг бол шагнал, харин түүнийг жолоодож амжилтанд хүрнэ хэмээн үздэг. Мөн мэдлэг нь тэдний уураг тархийг сэргэг байлгах сэтгэцийн үйл ажиллагаанд тустай хоол хүнс юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
7. Хэрхэн/яаж/ хийхээ тодорхойл.
Сөрөг муу зүйл болон төөрөгдөлд дунд хэн ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Сөрөг энергид асааж унтраах товчлуур гэж байхгүй. Энэ нь яг л цацраг шиг. Хуримтлуулахдаа хурдан ч тараахдаа удаан. Сөрөг бодол нь сэтгэл хангалуун байдлыг арилгаж хувиа хичээсэн байдал болон гомдолыг бий болгодог. Сэтгэл хангалуун хүмүүс сөрөг бодлыг хэрхэн хурдан арилгахыг сурсан байдаг. Тэд маш их цаг, мөнгө, эрч хүч зарцуулсан ажил нь зарим нэг зүйлсээс болж ажиллахгүй байх үед “дахин оролдоод үзье” гэж хэлдэг. Мөн тэд байнга ирээдүйд аз жаргал, амжилтыг авчрах өдрүүдэд анхаарлаа хандуулж эрч хүчээ зарцуулж байдаг.
0 comments:
Post a Comment