Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Амжилттай Илтгэл тавих 7 арга


Нью Йоркын хамгийн агуу илтгэгчдийн нэг Helio Fred Garcia үзэгчдийнхээ анхаарлыг татахын тулд хамгийн аймшиггүй дайчдыг хүртэл татан оролцуулдаг байна. Тэд хэн гээ ч…… Black Eyed Peas
Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би яг өглөөний 9:00 гэхэд комьпютерийнхаа товч дараад гэнэт Black Eyed Peas ийн өндөр хэмнэлтэй дуу тавьдаг. 10 секунд л өнгөрөхөд бүх оюутны анхаарал над дээр 100% төвлөрсөн байдаг. Мэдээж энэ үед хөгжмөө зогсоогоод инээмсэглэн, миний ярилцлаганд цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж хэлээд л яриандаа орно доо. Зөвхөн энэ үед л би яриагаа эхэлдэг. Бид эхлээд үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг эзэмдээд дараа нь хэрхэн ярихаа бодож эхлэх хэрэгтэй “ гэжээ.
Гэхдээ энэ нь та заавал танхим дүүрэн хүмүүсийн өмнө аль 2000д оны шоуны дуу гэнэт тавиад яриагаа эхлэх ёстой гэсэн үг огтхон ч биш. Учир нь Black Eyed Peas гүйгээр ч сайн илтгэл тавьж болох 7 нууцыг та бүхэндээ танилцуулж байна.
Хэрвээ чамайг бусдын өмнө ярьж байхад хэн нэгэн утастайгаа оролдож байгаа бол чамайг facebook дээрээ”Гоё илтгэл тавьдаг нөхөр шүү” гэж бичээгүй л бол чиний яриа ямар ч сонирхолгүй байна гэсэн үг.
Drake Bear
1. Хувцасны эсгүүрчин мэт л үзэгчидтэйгээ харилц
Сайн харилцааны нууц бол өөрийгөө бусдын оронд тавьж чадах чадвар. Хэрвээ ингэж чадвал чи тэдний чухам юуг чамаас сонсохыг хүсэж байгааг төвөггүй ойлгох болно.
2. Битгий робот шиг бай.
Байнга presentation лүүгээ хараад үг үсэггүй уншаад байх нь чамайг эмгэнэл уншиж байгаа улс төрч эсвэл зайгаар ажилладаг робот шиг харагдуулах болно. Түүний оронд өөрийнхөө илтгэлийг үг үгээр нь цээжлээд хамгийн гол нь өөрийнхөө хэлэх гээд байгаа санаагаа бүрэн гүйцэд ,сайтар ойлгосны дараа тэрнийгээ яг л хүн шиг ярих хэрэгтэй.
3. Харах мэдрэмжийг ашигла.
duckХэрхэн Sherlock Holmes шиг бодож сурах вэ? Номын зохиолч Maria Konnikova хүний анхаарал ямар ер бусын болохыг нэгэн ярилцлагандаа тайлбарласан юм. Тэрээр хүмүүс ямар нэгэн адилхан зүйлсийг өөр өөр олон өнцгөөс харж болдог гэдгийг тайлбарлахдаа 2 хувилбарт зургийг харуулдаг гэнэ. Чи үүнийг нугас ч гэж харсан туулай ч гэж харсан хоёулаа л чиний зөв байх болно. Гэхдээ энд тэр хүмүүст юу харуулах гэсэн нь чухал биш өөрийн санаагаа зургаар маш гайхалтай илэрхийлж чадсанд л байгаа юм.
4. Бяцхан түүх ярь
Түүх ярих бол бусдын анхаарлыг уйдаахгүйгээр татаад зогсохгүй өөрийн санаагаа маш сайн илэрхийлэх боломж өгдөг хамгийн шилдэг аргуудын нэг юм.
Ярих урлагийн мэргэжилтэн Kirigin хэлэхдээ “Чи ямар ч сэдвээр ярьж байсан ихэнхдээ хүүрнэсэн өгүүллэг эсвэл бяцхан түүх ярьж байх хэрэгтэй. Түүх нь ойлгоход энгийн бас хүмүүсийн анхаарлыг татахад тусалдаг. Гэхдээ байнга түүх олж ярих нь жаахан хэцүү л дээ. Миний хувьд амжилтын талаар илтгэл тавихдаа өөрийнхөө хэрхэн амжилтанд хүрсэн, анх яаж ажлын гараагаа эхэлж байсан зэргээр бодит түүх ярих дуртай ” гэжээ.
5. Илтгэл дээрээ хэтэрхий их юм бичсэний хэрэггүй.
Яг үнэндээ хүмүүс чиний бичсэнийг уншингаа чамайг зэрэг сонсож чадахгүй. Тиймээс хэрвээ чи хуудас бүр дээрээ баахан юм бичээд дүүргэчихсэн бол чамайг тэд сонсоно гэдэгт огтхон ч найдаад хэрэггүй.
6. Өөрийгөө хар
Kirigin өөрийн илтгэлээ тавихаас өмнө өөрийнхөө яриаг дуу хураагуурт хураагаад түүнийгээ дахин дахин сонсож хаана нь ямар алдаа гаргаж байгаагаа эсвэл хэрхэн засаж болохоо нягталдаг байна. Ер нь аливаа алдааны хамгийн сайн шүүгч нь та өөрөө ч байж болох юм шүү.(зарим мэргэжилтнүүд өөрийгөө толинд харж ярих нь алдаагаа засах хамгийн шилдэг арга ч гэж зөвлөдөг)
7. Зөвхөн нэг талын ярилцлага хийхээс болгоомжил
Бидний урьд хэлсэн бүхий л зөвлөгөөнүүд зөвхөн чамайг илтгэл тавихдаа юунд анхаарах талаар өгсөн зөвлөгөө юм. Харин үзэгчид чинь чиний илтгэлийг сонсож эсвэл уншиж байхад ямар нэгэн зүйл ойлгохгүй утгагүй санагдаж байгааг чи тэдний хариу үйлдлээс хараад мэдэж болно. “Аниргүй” номын зохиолч Susan Cаin “Сайн харилцагч байхын тулд хамтрагчаа сайн сонсох ёстой гэдэгтээ адилхан сайн илтгэгч байхын тулд үзэгчдээ сайн сонсох хэрэгтэй” гэсэн байдаг. Мөн “Чи нэгэнт туршлагатай илтгэгч болоод ирэхээр үзэгчдийнхээ юуг мэдэрч ямар хариу үйлдэл үзүүлж байгааг мэдэрч чаддаг болох бөгөөд хэзээ хаана нь тэдэнтэй юу ярилцах ёстойгоо ч сайн тооцоолж сурдаг” гэжээ.
Үүнээс хойш таныг амжилттай илтгэл тавина гэдэгт итгэж байна.

Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment