Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: БЭРХШЭЭЛИЙН ХАНЫГ ЦӨМ ЦОХИ

 


Aжил хэрэгч зөвлөгөөг бидэнд Японы алдарт "KDDI" компанийг үндэслэгч Инамори Казүо өгсөн байна. Та магадгүй "KDDI" компани гэж мэдэхгүй байж болох юм Тус компани манай үүрэн холбооны хамгийн том компани болох "Мобиком корпораци"-д хөрөнгө оруулж анх байгуулалцсан юм. Инамори Казүо "буянт үйлс" хийдгээрээ дэлхийд алдартай нэгэн байжээ. Японы Кагошима хотод 1932 онд төрсөн тэрээр 1959 онд танилынхаа тусламжтайгаар гурван сая иенийн үндсэн хөрөнгөтэйгөөр "Киото керамик" ХК-ийг байгуулсан нь эдүгээ Японд төдийгүй дэлхийд алдартай компани болж өргөжөөд байна. Тэрээр "Амжилтан хүрэгч болон эс хүрэгчдийн хооронд маш бага зааг бий. Амжилтанд хүрдэггүй хүн гэхээр өлбүгэр, хариуцлагагүй хүн биш юм. Тэдний дунд ажилсаг, боловсролтой, гал эрмэлзэлтэй хүмүүс олон байдаг. Энэ талаараа амжилтанд хүрсэн хүмүүсээс ялгагддаггүй. Хэдий тийм атал нэг хэсэг нь амжилтанд хүрээд, нөгөө хэсэг нь чаддаггүйн учир юу вэ? Ялагдал хүлээх хүн бол хана тулгарвал би цөмлөж чадахгүй дээ хэмээн гараанаас гарахдаа л бодсон байдаг. Тиймээс бүтэшгүй мэт санагдах ажил байвч бүтээхийн төлөө зөхрөлгүй хичээ. Бэрхшээлийн ханыг эвдэж дийлнэ гэсэн бахархал, өөртөө итгэх итгэл нь уйгагүй зан чанарыг улам батжуулж, илүү амжилт өөд зүтгүүлдэг. Тиймээс бэрхшээлийн ханыг цөм цохи" хэмээн бидэнд зөвлөжээ. Хэрвээ та өнөөдөр бэрхшээлтэй тулгарсан бол шууд л цөм зохивол ямар вэ? Инамори Казүоuгийн бичсэн "Амжилтад хүргэх гал эрмэлзэл" ном монгол хэл дээр гарсан учир та заавал авч уншаарай.
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment