
Хүмүүсийн сонирхлыг анхаар.
Ерөнхийдөө хүмүүс өөртөө анхаарах хандлагатай байдаг. Энэ бол анхаарах хэрэгтэй номер нэг хандлага. Бас нэлээд ойлгомжтой. Учир нь тэд өөрсдийн сонирхлын төлөө явахгүй юм бол өөр хэн явах юм бэ гэсэн философи бий.
Хариулт нь юу гэвэлта дор хаяж, тэдний ажлыг сонирхох хэрэгтэй. Энэ нь ажилчдаа үнэлэх, үнэнч шударга байх, тэдний сонирхлыг анхаардаг байснаар хүмүүсийг сайн удирддаг болох номер нэг алхам юм. Гэхдээ компаний ашиг сонирхолтой зөрчилдөхгүй байх хэрэгтэй.
Ажилчдынхаа хүчийг сорьж байгаа эсэхийг бататгах
Хүмүүсийг сайн удирдах үндсэн алхмын нэг бол танай ажилчид үр ашигтай ажиллаж, тэдний ур чадвар нөөцийг ашиглах явдал юм. Хэн ч өдрийн турш утгагүй юм ярьж, уйтгартай байж, өөрийгөө доош нь татах дургүй шүү дээ. Ажилчдынхаа ачааллыг анхааралтайгаар удирдаж, шинэ аргачлалыг нэвтрүүлснээр тэднийг идэвхитэй, бүтээлч байлгах болно.
Ажилчдын оролцоог дэмжих
Хэдийгээр та менежер ч гэсэн сайхан санаанууд зөвхөн таниас гарна гэсэн үг биш. Зарим менежерүүд ажилчдынхаа боломж нөөцийг гаргаж ирдэг боловч ямар ч санааг тэд л хэрэгжүүлдэг. Үүнд үнэхээр “үгүй” гэх газаргүй. Хэрэв таньд итгэл найдварын нэгдмэл байдал байхгүй бол та хэзээ ч хүмүүсийг сайн удирдаж чадахгүй.
Менежмент хийхийн тулд бусдад анхаарал тавих
Хамгийн амжилттай бизнесүүд эдийн засгийн нөхцөл байдал, орчноос хамаараад дасан зохицож, өөрчлөгддөг. Өөрчлөлтийн нэг хэсэг бол хүмүүсийг өсч хөгжихөд нь анхаарах. Ажилчдын оролцоог дэмжих нь итгэл найдварыг бий болгож байдаг учраас маш чухал.
Шагнал ба шийтгэл
Ажилчдын хүндлэлийг хүлээнэ гэдэг ямар ч менежерийн хувьд чухал зүйл. Үүнгүйгээр эмх замбараагүй, анархи байдал байх байсан биз. Шударга байдал, шударга бус байдал хоёроос шударга байдал маш чухал. Магтаал, сайшаал, нэр хүндийн ач холбогдол аль хэдийнэ дэлгэрсэн зүйл боловч зоосны нөгөө талыг харах юм бол энэ нь шаардлагатай үед ажилчдыг засч залруулахын тулд тэнцвэртэй байлгах нь чухал юм.
Хамгийн чухал зүйл бол шаардлагатай үед нь буюу зохистой байдлаар шагнал ба шийтгэлийг ашиглахявдал юм. Хэрэв та хэн нэг ажилтнаа зэмлэж, буруутгах тохиолдолд үүнийгхувийн буюу ганцаарчилсан байдлаар хийх нь хамгийн чухал. Энэ бол менежер болон ажилчдын хувьд харилцан бие биенээ хүндэтгэх нэг хэсэг юм.
Харилцан хүндлэлийн ач холбогдол
Хүн бүрөөрийнхөөрөө хүндлэл хүлээх гавъяатай. Бид бүгдээрээ өөрсдийн гэсэн хувийн амьдралтай. Бидний хувийн амьдрал, гэр орон, эргэн тойронд маань хамгийн чухал зүйлс маань байдаг. Ээж, аав, гэр бүлээ тэжээгч, хүмүүжүүлэгч гээд олон хүн бий. Бид бүгдээрээ өөрийн гэсэн өвөрмөц байдал болон ач холбогдолтой байдаг. Энэ байдлыг ажлын байран дээр ч бас хүндлэх хэрэгтэй.
Маргаашийн менежерүүдийн сургалт
Хүмүүсийг сайн удирддаг менежер болоход суралцана гэдэг бол ямар ч менежер болон менежер болох гэж байгаа дадлагажигчийн хувьд чухал ур чадвар. Үүнийг зөвөөр хийснээр найз нөхөд, түншүүдтэй болно. Буруугаар хийвэл бодож байснаас ч удаан хугацаагаар ажил хайх хэрэг гарах байх. Таны хүмүүстэй харилцах ур чадвар бодит болон дижитал ертөнцөд тогтвортой байгаа эсэхийг бататгаарай.
Хүмүүсийн бүтээлч харилцаа
Үндэсний ажлын байрны мэргэжилтэн, “Оффисийг өөрийнхөөрөө удирдах нь: Томоогүй зантай боссоо хэрхэн удирдаж, ажилдаа үлдэх вэ” номын зохиогч Линн Тэйлор:
Хүмүс оффис дээр хүнлэг байдлын түвшинд холбогдохыг хүсдэг. Альтернатив байдал бол бага бүтээмжтэй орчныг цэвэрлэх явдал. Тиймээс та эдгээр ур чадваруудыг бататгаснаар таны албан тушаал урагш ахих болно. Хүмүүсийн мэдрэмжтэй байдал гэдэг бол хүмүүсийн өдөр тутмын харилцаа, зөрчил маргааныг зөөлрүүлэхэд чухал зүйл юм. Эдгээр ур чадваруудыг хөгжүүлснээр оффис дахь муу зан төлөвүүдийг багасгаж, таны эерэг хандлага бусдад нөлөөлөх болно.
Ажил дээр хүмүүсийг удирдах хамгийн сайн ямар аргууд байна вэ?
Томас Оппанг бол Alltopstartups-ийн үндэслэгч бөгөөд энэ нь шинээр эхэлж байгаа болон өсч хөгжиж байгаа жижиг бизнесүүдийн бизнесийн мэдээлэл, эх сурвалжийн сайт юм. Тэрээр хамгийн сүүлд “Ухаалаг дадал зуршлуудыг бий болгох нь” номондоо хэрхэн албан тушаалын илүү сайн бөгөөд ухаалаг дадлуудыг бий болгох талаар үйл ажиллагааны зөвлөмж гаргаж, тэдгээр дадлуудаар та өөрийгөө өөрчилж, тасралтгүй суралцаж болох талаар дурджээ.
0 comments:
Post a Comment