Өнөөдөр та бүхэнд Америкийн алдарт “General Electric” компанийн маркетингийн захирал Бет Комсток өөрийн ажил хэрэгч зөвлөгөөг хүргэнэ.
Тэрээр “Ямар ч ажил төрөл эрхэлдэг хүн эхэлснээ заавал дуусгах хэрэгтэй. Хэрвээ та юу ч дуусгаж чадахгүй байгаа бол та юу ч эхлүүлээгүй гэсэн үг. Ер нь эхэлсэн аливаа ажлын үр дүнг үзнэ гэдэг таны цаашид ажиллах урам зоригийг улам бүр нэмэгдүүлдэг. Заримдаа үнэхээр би ийм зүйл хийчихлээ гэж үү гэж бодох үе ч гарна. Энэ бүгд бол таны эхэлснээ дуусгаж чадсаны шагнал юм. Би гэхэд л өөрийн албандаа шинээр орсон хүнд бяцхан ажил даалгаж өгөөд хэр хурдан хугацаанд ямар үр дүнтэй дуусгаж чадаж байгааг нь хараад цаашид энэ хүнийг хэрхэхээ шийддэг. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Өнөө үед хүмүүс маш их зүйлийг бодож, сэдэж эхлүүлчихээд дуусгалгүй орхидог. Таныг ийм байж болохгүй шүү л гэж захих гэсэн юм” гэж Бет Комсток зөвлөж байна.

0 comments:
Post a Comment