Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Трансфер фактор монгол хүний эрүүл мэндэд үзүүлсэн ач тус. Зургаа. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд.


Трансфер факторыг монгол хүн хэрэглэж эхэлснээр даруй 5 жил гаруй болж байна. Харин дэлхийн бусад оронд, тухайлбал АНУ-д бүр 1997 оноос өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр монголчуудад ямар ач тустай болсон талаар манай эмч, судлаачийн хийсэн шинжилгээнээс Та бүхэнд толилуулж байна. Энэхүү судалгаа нь гол төлөв өвчтэй байсан хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ямар үр дүнд хүрч, бие нь ямар болсон талаарх ярилцлага дээр үндэслэн хийгдсэн болно.
 Мэдээж хүн тусдаг бүх өвчнийг хамраагүй ч монголчуудад түгээмэл тохиолддог дараах өвчтэй хүмүүстэй ярилцсан байна. Үүнд: төрөл бүрийн харшлын өвчин, вирусын халдвар, хавдар, гэмтэл, хайрст үлд, хэликобактери, чихрийн шижин, мөөгөнцөр, ясны идээт өрөвсөл, бөөрний өрөвсөл, зүрх судасны өвчин, шархлаа / тропическая язва / зэрэг өвчинд,  мөн жирэмсэн эхчүүдэд болон хүүхдүүдэд өгсөн ач тусын талаарх ярилцлагыг дор толилууах болно.
Зургаа. Жирэмсэн хэчүүд, хүүхдүүдэд.
Б.25 настай, эмэгтэй. Намайг 5-р ангид байхад анх биеийн юм ирсэн. Биеийн юм ер нь тогтож өгдөггүй байсан. Охидын эмч үзээд яваандаа гайгүй болно гэдэг байсан. 2007 онд нөхөрт гарсан. Биеийн юм хэвийн ирдэггүй зарим сар ирэхгүй, зарим сард 2 удаа ирдэг байлаа. Эмчид үзүүлж, яваагүй газар үгүй гэхэд болно. Миний бие маш их ядардаг, биеийн юм тогтворгүй, нөхөрт гараад 2 жил боллоо жирэмсэн болдоггүй, үнэхээр сэтгэл санааны хувьд дарамттай байсан. Зарим сар биеийн юм ирэхгүй мөртлөө хамраас маш их цус гардаг байсан. Эмч нар хэлэхдээ үргүйдэлтэй, өндгөвчний үйл ажиллагаа алдагдсан байна. яагаад гэвэл өнчин тархины үйл ажиллагаа өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой гэж байлаа. Ингээд би нэг өдөр хамаатныхаа эгчээс ТФ-ын тухай сонсоод 2009 үны эхнээс өдөрт ТФ Плюс 2х3, ТФ Эдвенс 1х3, нийт 3 сар хэрэглэсэн. ТФ-ын тухай судалж, судалгааны ажлуудыг үзлээ. Хэрэглээд 1 сарын дараагаас ядрах нь гайгүй боллоо. 3 сарын дараа гэхэд биеийн юм тогтворжлоо. Түүнээс хойш дахин ТФ Плюс 2х2, ТФ Эдвенс 2х2 нэг сар хэрэглэсэн. 2009 оны сүүл боллоо, би ч ТФ-аа хэрэглэсээр л байлаа. 2010 оны 1-р сад эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд нэг сар эмчилгээ хийлгэсэн. 2010 оны 2 сарын 2-нд биеийн юм ирээд дахиж ирсэнгүй. Ингээд би жирэмсэн боллоо. Манайхан бөөн баяр боллоо. Би жирэмсэн байх бүх хугацаанд ТФ Классик 1х3 хэрэглэж байсан. 2010 оны 10 сард ихэр 2 охин манай гэр бүлд мэндэлж, бид аз жаргалаар дүүрэн болсон. Бид 2 охиноо 3 сар хүртэл нь ТФ Классик өдөр бүр нэг ширхэгээр уулгасан. Одоо охидууд маань ой гарантай эрүүл саруул сайхан байна. Миний гэр бүлд ТФ гайхамшгийг, аз жаргалыг авчирч чадсан. Иймээс ТФ нь ямар гайхамшигтай үр дүнд хүргэдэгийг би олон хүнд хэлж чадна. 
Ц.Б. Эрэгтэй. Манайх ам бүл 4, манай 3 настай хүү 2007 оны 12 сард ханиалгаж эхлээд зүгээр болоогүй. Ханиалга нь сар гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд бид АНУ, Герман, Энэтхэг, ОХУ зэрэг улсын хамгийн сайн гэгдэх бүхий л эм, сиропыг авч өгсөн. Зүгээр болоогүй. Эцэст нь ТФ-ын тухай олж сонсоод хүүдээ авч уулгаснаас хойш долоо хоноод зүгээр болсон. Үүнээс хойш бид 3 жилийн хугацаанд гэр бүлээрээ ямарч эм хэрэглээгүй. Эм уух шаардлага гарах тохиолдолд зөвхөн ТФ хэрэглэдэг.  Ингэснээр бид ямар нэг өвчин тусах нь улам бүр цөөрсөөр байна.  Миний хувьд өвлийн цагт 2-3 удаа ханиад хүрч байсхийгээд л хоолой өвддөг,  архаг ангинатай байсан. Саяхнаас ямарч хүйтэн юм уусан, яаж ч хөл даарсан хоолой өвдөхөө больсон.
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment