Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Трансфер фактор монгол хүний эрүүл мэндэд үзүүлсэн ач тус. Долоо. Гэмтэл.


Трансфер факторыг монгол хүн хэрэглэж эхэлснээр даруй 5 жил гаруй болж байна. Харин дэлхийн бусад оронд, тухайлбал АНУ-д бүр 1997 оноос өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр монголчуудад ямар ач тустай болсон талаар манай эмч, судлаачийн хийсэн шинжилгээнээс Та бүхэнд толилуулж байна. Энэхүү судалгаа нь гол төлөв өвчтэй байсан хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ямар үр дүнд хүрч, бие нь ямар болсон талаарх ярилцлага дээр үндэслэн хийгдсэн болно.
 Мэдээж хүн тусдаг бүх өвчнийг хамраагүй ч монголчуудад түгээмэл тохиолддог дараах өвчтэй хүмүүстэй ярилцсан байна. Үүнд: төрөл бүрийн харшлын өвчин, вирусын халдвар, хавдар, гэмтэл, хайрст үлд, хэликобактери, чихрийн шижин, мөөгөнцөр, ясны идээт өрөвсөл, бөөрний өрөвсөл, зүрх судасны өвчин, шархлаа / тропическая язва / зэрэг өвчинд,  мөн жирэмсэн эхчүүдэд болон хүүхдүүдэд өгсөн ач тусын талаарх ярилцлагыг дор толилууах болно.
Долоо. Гэмтэл. Н.Н. эрэгтэй. Хүү минь 10 настай үеийн хөвгүүдийн адил хөл бөмбөгт дуртай, сагс тоголдог. 2011 оны 8 дугаар сарын 29-нд орой ажлаасаа иртэл хүү минь зүүн чих дүнгэнээд манай найзууд шар ус гарсан гэж хэлсэн гэлээ.  Юу болсон талаар асуутал, байрныхаа гадаа хөл бөмбөг тоглож дуусаад бөмбөгөн дээрээ сууж байтал хамт тоглож байсан найз нь чих рүү нь үзүүртэй модоор хатгасан гэв.  Тэгээд чихийг нь хартал чихний дотор талд цус гараад тогтсон байв. Гэргий бид 2 сандарч,  шууд л эмнэлэг явах боллоо. 
Ингээд чих хамар хоолойн ЭМЖЖ гэдэг эмнэлэгт очиж үзүүлэхэд хэнгэрэг хагарсан байна. Ойролцоогоор 25% нь урагдсан байна гээд бидэнд зургийг нь компьютер дээр үзүүлээд, хүүхдийн хэнгэрэг хагарсан хэсэгт өндөгний нимгэн хальс тавьж болохыг зөвлөлөө.Тэр дор нь бид өндөг авчирч нимгэн хальсыг нь урагдсан хэсэгт тавиулж зургийг нь авхууллаа. Эмч, одоо хүүхдийн чихэнд ус хүргэж болохгүй, амраагаад сайн хооллож бай гэсэн юм.  Өндөгний нимгэн хальс тавьсан нь эмчилсэн гэсэн үг огт биш бөгөөд хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлаа сайн бол өөрөө ургаад битүүрдэг юм,  олон шалтгаанаас болоод хальс унаж хэнгэрэг нөхөгдөхгүй, нөхөж ургахгүй бол хэнгэрэг нөхөх хагалгаа хийгдэнэ. Хэнгэрэг нөхөх хагалгаа бол тийм хялбар хагалгаа биш тэр бүр 100% амжилттай болдоггүй гэсэн нь биднийг айлгаж байлаа. 
Энэ үед манай гэргийн дүү ТФ гэдэг бүтээгдэхүүний тухай ярьж гарцаагүй тус болно гэж хэлсэн. Бидний хувьд ТФ гэдэг бүтээгдэхүүний хамгийн их таалагдсан зүйл бол хоргүй, аюулгүй байсан явдал бөгөөд бид тэр өдрөөс нь ТФ классикийг өдөрт 3х3 9 ширхэг, ТФ эдвенсийг 2х3 6 ширхэгийг уулгаж эхэлсэн. Эмч хүүг минь үзэх бүртээ сайхан инээмсэглэж, бие нь гайгүй, өндөгний хальс унаагүй, хэнгэргэн хальс нь төлжиж байна гэж хэлдэг байсан. Ингээд 10 хоногийн дараа хүүгээ үзүүлэхэд, та 2 гайхалтай үр дүнд хүрсэн, хэнгэргэн хальс нь ургаж гүйцсэн гэж хэлж билээ. Эмчдээ ТФ хэрэглэж байгаагаа хэлэхэд, тиймээ ТФ маш сайн үр дүн өгдөг та 2 дахин энэ тунгаараа 1 сар хэрэглээрэй гэж зөвлөв.
Хүүгийн минь эрүүл мэндийг сэргээхэд тусалсан ТФ бүтээгдэхүүндээ, мөн ЭМЖЖ эмнэлгийн чих хамар хоолойн эмчид чин сэтгэлээсээ баярлалаа.
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment