Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

Трансфер фактор монгол хүний эрүүл мэндэд үзүүлсэн ач тус. Найм. Хайрст үлд


Трансфер факторыг монгол хүн хэрэглэж эхэлснээр даруй 5 жил гаруй болж байна. Харин дэлхийн бусад оронд, тухайлбал АНУ-д бүр 1997 оноос өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр монголчуудад ямар ач тустай болсон талаар манай эмч, судлаачийн хийсэн шинжилгээнээс Та бүхэнд толилуулж байна. Энэхүү судалгаа нь гол төлөв өвчтэй байсан хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ямар үр дүнд хүрч, бие нь ямар болсон талаарх ярилцлага дээр үндэслэн хийгдсэн болно.
 Мэдээж хүн тусдаг бүх өвчнийг хамраагүй ч монголчуудад түгээмэл тохиолддог дараах өвчтэй хүмүүстэй ярилцсан байна. Үүнд: төрөл бүрийн харшлын өвчин, вирусын халдвар, хавдар, гэмтэл, хайрст үлд, хэликобактери, чихрийн шижин, мөөгөнцөр, ясны идээт өрөвсөл, бөөрний өрөвсөл, зүрх судасны өвчин, шархлаа / тропическая язва / зэрэг өвчинд,  мөн жирэмсэн эхчүүдэд болон хүүхдүүдэд өгсөн ач тусын талаарх ярилцлагыг дор толилууах болно
.
Найм. Хайрст үлд.
Б.Эмэгтэй, 35 настай. Миний хүү одоо 6 нас өнгөрч байна. Бага байхдаа  ямар нэг өвчнөөр хүндээр өвдөж байгаагүй. Хөхөөрөө хооллож өссөн. Маш эрүүл хүүхэд өсгөж байна гэж боддог байлаа. 

2011 оны 4 дүгээр сард хүүгийн минь 2 гарны шуу, нуруунд нь жижиг жижиг хэсэг газар биржгэрдүү тууралт гарсан.  Арьс өнгөний эмчид үзүүлэхэд хайрст үлд гэдэг өвчин байна гэж хэлсэн.  Синафлан гэдэг тос цайрын исэлтэй хольж түрх, олон төрлийн витамин бусад эмнүүдийг уухыг зөвлөсөн юм.
Тууралт онц их нэмэгдээгүй, багасаагүй байсаар би хүүдээ тосыг нь түрхээд эмийг нь уулгасаар л байв. 2011 оны 9 сард цэцэрлэгтээ яваад 20-иод хоноход нөгөө тууралт бүх бие, хөлийн ул, гарын алга, толгойн хуйханд хүртэл гарсан байсан.
Тэгээд эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд тууралтын өнгө нь гайгүй болж байсан боловч хэмжээ нь хэвийн ерөөсөө арилахгүй байсан.
Энэ тухайгаа эмчдээ ярихад ТФ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгосон. 12 сард ТФ классик өдөрт 6 ширхэгээр 15 хоног, дараа нь үргэлжлүүлээд ТФ Эдвенс өдөрт 3 ширхэгийг 15 хоног нийт нэг сар орчим уухад тууралтын өнгө бүдгэрсэн. Ингээд дархлаа судлаач эмчээс  зөвлөлгөө авч, ТФ бүтээгдэхүүний тунг нэмэх ёстойг ойлгож ТФ классик 6 ширхэгээр 2 удаа буюу өдөрт 12 ширхэгийг уугаад нэг сар орчим болоход бүх тууралт бүрэн арилсан.
Үүнээс хойш ТФ хэрэглээгүй 2012 оны 4 сарын эхээр ахиад тохой орчим бүдэг тууралт ажиглагдсан болхоор ТФ классик 4 ширхэгээр 15 хоног хэрэглэсэн.
ТФ хэрэглэж эхлээд нөгөө тууралт арилсан. Цаашид хавар, намартаа хүүдээ ТФ тасралтгүй хэрэглүүлнэ гэж бодож байгаа. Хайрст үлд хэмээх энэ өвчнийг ТФ-ын тусламжтайгаар бүрэн арилгаж чадсандаа баяртай байна.
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment