Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

АНУ-ЫН 50 МУЖ ДАХЬ ХАМГИЙН БАЯН ТЭРБУМТНУУД

 


Америкийн Нэгдсэн Улсад дэлхийн хамгийн олон тэрбумтнууд аж төрөн суудаг. Тус улс 50 мужтай бөгөөд тухайн мужийн хамгийн баян тэрбумтан хэн байдаг талаар “Wealth-X”-ийнхэн судалгаа хийсэн байна. Дэлхийн хамгийн баян тэрбумтан “Майкросфт”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс АНУ-ын нийслэл Вашингтон мужид албан ёсны хаяг нь харьяалагддаг юм. Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн гэхээс гадна АНУ-ын мөн Вашингтон мужийн хамгийн баян хүн ажээ. Сүүлийн судалгаагаар Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ 81 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнээс араас найз тэрбумтан Уоррен Баффет нь Небраска мужийн хамгийн баян тэрбумтан бол Ларри Эллисон Калифорнийн,  Ах дүү Кохууд хэмээн алдаршсан Кохын эзэнт гүрний гол эзэмшигч Дэвид Кох Кансас мужийн, “Уоллмарт” сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч Кристи Уолтон Арканзас мужийн хамгийн баян тэрбумтнууд гэгдэж байна.  “Wealth-X”-ийнхэн энэхүү судалгааг хийхдээ албан ёсны бизнес хаягийг нь үндэслэн хийсэн гэдгээ тодотгосон юм.  Уг жагсаалтад орсон эмэгтэй тэрбумтнуудын хувьд Кристи Уолтоноос гадна “Fidelity Invesments”-ийн Абигал Жонсон,  “Cox Enterprises”-ийн Анна Кокс Чэймберс, “Cook Group”-ийн үүсгэн байгуулагч асан Гали Куук, “Tech Group”-ийн Ерөнхийлөгч Анита Зукер, “Harbert Corpoartion”-ийн Маргарита Харберт гэх зургаан тэрбумтан эмэгтэй мужийнхаа хамгийн баян тэрбумтнууд гэгдсэн байна. 



Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment