Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

ТИВ ТИВИЙН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙ ХЭН БЭ?

 


Саяхан “Wealth-X”-ийнхан нэг шинэ жагсаалт танилцуулсан нь тив тивийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалт ажээ. Уг жагсаалтаар бол дэлхийн эргэн тойронд буй 114.6 тэрбум ам.долларыг тив тивийн тэрбумтан эмэгтэйчүүд хянаж байдаг байна. Тухайлбал “Уоллмарт” сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч Кристи Уолтон дэлхийн болон хойд Америкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох “Уоллмарт” –ийн 37.9 тэрбум ам.долларын хөрөнгө түүнд ногддог байна. 

Хатагтай Кристи Уолтонын араас гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oreal” фирмийг эзэмшигч Лилиан Беттенкурт 31.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр удаалжээ. Тэрээр Европын хамгийн баян эмэгтэй юм. Хамгийн залуу тэрбумтан эмэгтэйгээр одоо 33 настай Яанг Хуин 6.3 тэрбум ам.доллартайгаар бичигдсэн. Тэрээр БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн фирмийг эзэмшигч ааваасаа фирмийнхээ 70 хувийг нь өвлөн авсан байна. Яанг Хуин Азийн хамгийн баян бүсгүй болсон. 
Харин Мексикийн тэрбумтан хөрөнгөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Карлос Слим Хэллоугийн 3 охин Латин Америкийн хамгийн баян бүсгүйчүүдээр нэрлэгджээ. Тэдэнд тус бүрт нь 6.3 тэрбум ам.доллар ногддог байна.  Австралийн хамгийн баян эмэгтэйгээр Уул уурхайн гигант компанийг эзэмшигч, хүнд гар гэгддэг Жина Рейнхарт бичигдсэн бол хар тивийн хамгийн баян эмэгтэйчүүдийг Нигерийн нефтийн магнат Фолоруншо Алакижа тэргүүлжээ.
Дэлхий тэрбумтануудын 2039 нь эрэгтэй бол 286 нь эмэгтэй гэсэн тооцоог “Wealth-X”-ийнхан гаргасан байна. Тэгвэл эмэгтэй тэрбумтнуудын 65 хувь нь өөрийн хөрөнгөө хэн нэгнээс өв залгамжилсан ажээ.     
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment