Бид бүгд агуу байж агуу зүйлийг бүтээхийг хүсч мөрөөддөг. Гэвч бидний ихэнх нь хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Бидний амьдралд хангалттай мөнгө, хайр дурлал, амжилт болон баяр баясгалан байдаггүй билээ. Юу хэрэгтэй байгаагаа мэдэж байх нь бидний оршин тогтнох үндэс нь болдог ч үүнийг өөрөөсөө холдуулах эсэх нь та биднээс л шалтгаална. Бид бүгдэд авъяас чадвар байдаг нь үнэн бөгөөд түүнийгээ ашиглаж сурах л хэрэгтэй юм.
Өөрийн зорилгоо жагсаан бичихдээ буулт битгий хийгээрэй
Таны амьдрал бол өөрөө түүх юм гэдгийг санагтун. Тэгвэл яагаад тэрхүү түүхийг өөрсдөө бичиж түүнийгээ биелүүлж болохгүй гэж!
Юуны өмнө та дараах асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. Хэрвээ би уналтанд орохгүй гэдгээ мэдэж байсан бол амьдралдаа ямар алхам хийх байсан бэ? Та өөрийгөө жаахан хүүхдийн оронд тавиад хариулах гээд үзээрэй, тэд чинь эмээх зүйлгүйгээр юу ч хамаагүй гуйна шүү.
Дараах санаануудыг жагсаалт гаргахад тань зориулав.
1. Би энэ жилд ________ төг олно.
2. Би дараа жилд ________ төг олох болно.
3. Би ирэх таван жилийн дотор ________ төг хийх болно.
4. Би өөртөө яг таарсан ____ кг жингээ барих болно.
5. Миний шинэ зуршил бол ________.
6. Миний хаях ёстой зуршлууд бол ________.
7. Миний шинээр илэрсэн хувийн зан чанар ________.
8. Миний мөрөөдлийн байшин ___кв.м талбайтай, ___ унтлагын өрөөтэй, ___ угаалгын өрөөтэй, ________-нд баригдсан байна.
9. Миний машин ________ байна.
10. Би дараагийн удаа гэрийнхээ ________-г засах болно.
11. Би дараагийн удаа ________-нд амрах болно.
12. Би гэр бүлийнхээ харьцааг ________ замаар сайжруулна.
13. Би ажилчдынхаа харьцааг ________ замаар сайжруулна.
14. Миний амьдрах арга буюу зөв ажил бол________ .
15. Миний шинэ хоббинууд бол ________.
16. Эрүүл чийрэг байхын тулд би ________.
17. Ажилдаа анхаарч сурч буй шинэ чадварууд бол ________.
18. Өөрийнхөө төлөө сурч буй шинэ чадварууд бол ________.
19. Мөрөөдлийн маань хань ________.
20. Стрессээ тайлахын тулд ________.
21. Миний эзэмшихийг хүсч буй шинэ боловсрол бол ________.
22. Сар бүр би ________ төг хадгалж байх болно.
23. Сар бүр би ________ төгрөгний хандив өргөх болно.
24. Сар бүр би ________ төгрөгний хөрөнгө оруулалт хийх болно.
25. Шинээр бий болгохыг хүссэн санхүүгийн чадвар бол ________.
26. Өргүй болохын тулд би ________.
27. Барагдуулж дуусгах ёстой өрнүүд ________.
28. Эргэн тойрныхондоо________ байдлаар үйлчлэх болно.
29. Бусад хүмүүс намайг ________ байдлаар тодорхойлохыг хүсч байна.
30. Танилцахыг хүссэн хүмүүс бол ________.
31. Сэтгэл санааны хувьд ________ өсөх болно.
32. Би хайртдаа, эцэг эх болон гэр бүлийнхэндээ ________ замаар тусалж чадна.
33. Би найз нөхөддөө ________-аар тусалж чадна.
34. Миний бусад хүсэл мөрөөдлүүд ________.
Лонхон дахь бирд
Хүсэл мөрөөдлөө илүү тодорхой болгох өөр нэг арга бол шидэт лонхноос гэнэт бирд гарч ирэн доор дурдсан хэсэг бүрээр гурван хүслийг тань биелүүлж өгнө гэж төсөөлөх юм. Эдгээр гурван хүсэлд хязгаар гэж байхгүй учраас та одоо юу хүсч байгаагаа бичнэ үү:

Ажил мэргэжил, албан тушаал
Санхүүгийн баталгаа
Гэр бүл болон найз нөхөд
Эрүүл мэнд
Хувийн байшин эсвэл орон сууц
Амралт чөлөөт цаг
Авъяас чадвар
Хандив, өв хөрөнгө
Санхүүгийн баталгаа
Гэр бүл болон найз нөхөд
Эрүүл мэнд
Хувийн байшин эсвэл орон сууц
Амралт чөлөөт цаг
Авъяас чадвар
Хандив, өв хөрөнгө
Зорилгодоо хүрсэн цагт
Зорилгодоо хүрсэн үедээ өөрийн жагсаалтанд буй зорилгуудаа бүү дараарай. Тэдгээрийн ард нь ЯЛАЛТ гэж бичээрэй. Зүгээр дарах нь дэлгүүрээс худалдан авах барааны жагсаалтыг дарахтай адил хялбар байгааг илэрхийлдэг. Харин ЯЛАЛТ гэж бичих нь таны ухамсарт энэ бол жинхэнэ ололт амжилт мөн гэдгийг сануулж байдаг юм шүү.
Дээрх жагсаалтаа хадгалж сэтгэлээр унасан эсвэл урам зоригоор дутагдсан үедээ амжилтуудаа эргэн нэг хараарай. Ялалт бүхэн танд урам хайрлаж илүү агуу амжилтруу таныг хөтлөх болно.
Таны эрхэм дээд зорилго
Таны мөрөөдлийн амьдрал тань дээрх найман хэсэг бүхэнд ямар байх тухай сайтар бодож түүндээ 30 минутаас цаг хиртэй хугацааг зарцуулах нь өөрийнхөө мөрөөдлийг илүү нарийн тодорхойлж гаргаж чадах арга юм. Тохилог сандал дээр суун хөгжмийн аялгуунд тайвширангаа нүдээ аниад дээрх хэсэг бүрд хэдэн минутын турш анхаарлаа хандуулахыг танд санал болгож байна. Хэсэг тус бүрд та өөрийнхөө эрхэм зорилгоо биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа мэдэр.
Үүний дараагаар мөн хэдэн минутын турш өөрийн бодсон бодлуудаа нарийвчлан бичээрэй. Мөн та тэдгээр мөрөөдлүүдээ өөрийн итгэж хайрладаг дотны хүмүүстэйгээ хуваалцаж болно шүү дээ. Мөрөөдлийнхөө тухай ихээр бичиж ярих тусам таны мөрөөдөл улам бүр тодорхой болж түүндээ итгэх итгэл тань улам бүр нэмэгдэх болно.
Мөрөөдлүүдээ бичсэн жагсаалт гарга
Та амьдралынхаа турш биелүүлэхийг хүссэн 101 зорилгын жагсаалт гаргахыг оролцогчдоосоо хүсдэг. Ингэхдээ мөрөөдөлдөө хязгаар бүү тавиарай. Амьдралдаа авахыг хүссэн, хийхийг хүссэн мөн хүрэхийг мөрөөдсөн бүхнээ бичээрэй.
Дараа нь тэдгээр зорилгууддаа хүрэхэд шаардлагатай бүх нөөцүүд болох хязгааргүй их мөнгө, цаг хугацаа, авъяас чадвар болон танил тал бүгд танд байна гэж төсөөлье. Ингэж бичих нь дээрх зүйлсийг олж авах гайхамшигтай үйл ажиллагааг эхлүүлэх урмыг танд өгнө. Манай оюутнуудын нэг нь ийм жагсаалтыг хийсэн бөгөөд түүнийгээ шүүгээнд хийж мартсан байлаа. Жилийн дараа тэрээр нүүдэл хийхдээ жагсаалтаа олжээ. Тэрээр нэг жилийн дотор 36 зүйлийг бүтээж чаджээ.
Хүсэл мөрөөдлөө зорилго болгон хувиргах
Хүссэн зүйлээ тодорхой мэдэж байгаа нөхцөлд мөрөөдлийнхөө жагсаалтын хэсэг бүрийг хэмжиж болохуйц зорилго болгон хувиргах хэрэгтэй. Энд хэмжиж болохуйц гэдэг нь хэр хэмжээний болон хэзээ гэсэн орон зай ба цаг хугацааны тухайд яригдаж байгаа юм. Жишээлбэл:
Хэрвээ та бидэнд илүү их хэмжээний мөнгө хүсэж байна гэж хэлвэл магадгүй бид танд $1 гаргаж өгч болох юм. Харин та үүнийг эсэргүүцэж “үгүй ээ би илүү их мөнгө, тухайлбал $20,000” гэж хэлэх биз. Тэгэхээр та бидэнд тодорхой хэлээгүй тохиолдолд бид таны юу хүсч байгааг яаж мэдэх билээ? Үүний нэг адилаар та яг юуг хэзээ хүсч байгаагаа даргадаа, найздаа, нөхөртөө/эхнэртээ, оюун ухаандаа, бурхандаа хэлэхгүйгээр тэд таны бодлыг ойлгохгүй шүү дээ.
Бидний хэлж буй “тодорхой байх” гэсэн ойлголтыг авахын тулд дараах “тодорхойгүй хүсэл” болон “тодорхой зорилго” хоёрын ялгааг харна уу.
Тодорхойгүй хүсэл
Би гоё байшинтай болохыг хүсч байна.
Би жингээ хасахыг хүсч байна.
Бид ажилчдынхаа тоог багасгах хэрэгтэй байна.
Би ажилчидтайгаа илүү сайн харьцаатай байхыг хүсч байна
Тодорхой зорилго
Би 2018.04.30-ны үд гэхэд Номхон далайн эрэг дээр 3716 кв.м байшинтай болно.
Би 2018.09.01-ны 17:00 цаг гэхэд Platinum International Diamond болсон байна.
Энэ жил ажилчдынхаа тоог 5 хувиар нэмэх болно.
Баасан гараг бүрийн 17:00 цагаас би дор хаяж 6 ажилчдыг хэлтэст оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархаж байгаагаа хэлнэ

Та мөрөөдлийнхөө хэсэг бүрийг тодорхой зорилго болгон хувиргах ёстой. Дэлгэрэнгүй жагсаалт гарга. Ингэснээр та мөрөөдлөө биелүүлэх дараагийн алхамдаа ороход бэлэн болно.
Алхам 2: Өөртөө итгэж эерэг зүйлийн тухай ярьж бай
Юунд итгэж байгаагаа мэдэж байвал юунд хүрэхээ мэдэж байна.
Таны мөрөөдөлдөө хүрэх хоёр дахь бодлого бол тавьсан зорилгодоо хүрэх чадвар болон хүсэл мөрөөдлийнхөө үнэ цэнэд итгэх унтрашгүй итгэлийг олж авах явдал юм. Үндсэндээ та сөрөг болон хязгаарлагдмал бодлоос ангижирч өөрийн яриаг хянаж үргэлж өөртөө итгэж байх ёстой.
Өөрийнхөө яриаг хяна

Та бодлынхоо нэг бол боол нь нэг бол эзэн нь билээ.
- Деннис Вейтлей
Дундаж түвшний хүн өдөрт 50,000 гаруй бодол боддог гэж судлаачид тогтоожээ. Харамсалтай нь тэдгээрийн олонх нь сөрөг бодлууд байдаг аж. “Надад удирдах чадвар байхгүй... Би хэзээ ч турахгүй... Яаж ч хичээсэн миний ажил бүтэхгүй юм.” Үүнийг сэтгэл судлаачид хэлний золиос гэж нэрлэдэг байна. Хэлний золиос нь таныг үнэн хэрэгтээ бодол санааны золиос болгож байдаг. Энэ бол таныг мэдэлгүй болгох итгэлээр таныг номхруулж байдаг ховсны нэг төрлийн хэлбэр юм.
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та хэлний золиосноос зайлсхийж өөрийгөө ялагч мэтээр ярих хэрэгтэй. “Би үүнийг хийж чадна... Үүнээс гарах арга зам байгааг би мэдэж байна... Үүнийг ойлгох хангалттай хүч чадал, оюун ухаан надад бий... Миний иддэг бүх юм төгс жингээ барихад минь тусалдаг” гэх мэтээр.
Ухамсар дахь бодол санаагаа үргэлж удирддаг байх
Та өөрийгөө усан онгоцны багт байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Багийн ахлагч нь та байх ба багийг удирдах нь таны ажил. Ингэснээр таны хэлсэн үг бүрийг багийнхан тань хүлээн авч мөрдөх болно. Таны багийнханд ааш араншин гэж байхгүй ба тэд таны хэлснийг сохроор мөрддөг байна. Хэрэв та “Миний идэж буй бүх зүйл шууд гэдэс рүү ордог” гэж хэлвэл багийнхан тань үүнийг “Түүний идэж буй бүх зүйл тарган болгож хувиргана” гэж ойлгох болно. Харин эсрэгээр “Миний идэж буй бүх зүйл жингээ барихад минь тусална” гэвэл багийнхан таны үгийг бодит болгоход туслан илүү сайн хүнсийг сонгож илүү их дасгал хийн таны биеийн бодисын солилцоог сайн болгоно.
Энэхүү ухамсарын хүч нь таныг дотоод оюун болон яриандаа анхаарал, сонор сэрэмжтэй байх шалтгаан нь болж байна. Харамсалтай нь ихэнхи хүмүүс сөрөг бодолтой холбогдож байгаагаа мэддэггүй байна.
Хэдэн жилийн өмнө бид ажилдаа нэгэн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь хэлний золиосыг хэрэглэсэн хүн бүрийг $1-оор торгох явдал байв. Сарын эцэс гэхэд сайн үйлсэд хандивлах эсвэл ажилчиддаа үдийн хоол авч хүрэлцэхүйц хангалттай хэмжээний мөнгө цугларсан байлаа. Үүний гол зорилго нь шийтгэлд бус ухааралд оршиж байсан бөгөөд үр дүнгээ ч өгсөн юм. Хэдэн сарын дараа төлөвлөгөөг зогсоож болохоор болсон байв. Учир нь бүгд өөрсдийн сөрөг бодлуудаасаа ангижирч чадсан байсан юм.
Зогс, боль
Ямарваа нэг сөрөг зүйлийн тухай бодож буйгаа мэдмэгцээ өөртөө “Зогс, боль!” гэж хэлж бай. Энэ нь таны оюун бодолд очиж өмнө бодож байсан сөрөг бодлуудыг тань үгүй болгоно. Ингээд оюун санаагаа эерэг бодлуудаар нөхөөрэй. Жишээлбэл:
“Би 9 кг-аар турж чадахгүй юм шиг байна.”
“Зогс, боль! Би 9 кг-аар турах аргаа заавал олж чадна.”
Та нар надад юу ч гэж хэлж, юу ч хийж байсан би үнэ цэнэтэй хэвээрээ байх болно
Заримдаа эцэг эх, хайртай хүн, найз нөхөд, ангийнхан болон дарга нар бидэнд давшилсан сөргүү утгатай үгсийг хэлдэг. Тэдний хэлж байгаа үгс таныг муу санасандаа хэлсэн үгс биш гэдгийг ойлгох нь чухал юм. Тэднийг ярихаа больсоны дараа таны өөртөө хэлж байгаа тэр л үгс мэдрэмжийг тань тодорхойлно.
Бодоод үз л дээ. Хэн нэгэн таныг шүүмжилсэн маягийн эсвэл муухай үгсийг хэлж байхад та яриаг нь хүлээн зөвшөөрөхийн оронд дотроо “Та намайг юу ч гэж хэлсэн би үнэ цэнэтэй хүн хэвээр байх болно” гэж хэлээрэй. Ингэж чадсанаар та тэдний хэлсэн сөрөг үгсийг цуцалж өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж байх болно.
Өөртөө итгэх итгэлийг бий болго
Өөртөө итгэх итгэлийг бий болгох хамгийн хүчтэй арга бол эерэг үг хэллэгүүдийг бодол санааныхаа нэг хэсэг болготол давтах явдал юм. Энэ үйл явц нь хэдэн жилийн турш таны бодол санаанд очиж байсан сөрөг мэдээллүүдийг устган тэдгээрийн орон зайг нөхдөг байна. Та өөрийн үнэ цэнэ болон мөрөөдлөө биелүүлэх чадвараа үнэлж дэмжсэн арваас хорин урианы жагсаалт гаргаарай. Уншигч таньд зориулсан хэдэн жишээг доор толилуулж байна.

Би хайрлуулж, баярлаж, амжилтанд хүрэх эрхтэй.
Би хүссэн бүхнээ биелүүлж чадах ухаантай.
Би дур булаам бас авьяас чадвартай.
Би хаана ч явсан баяр баясгалантай байдаг.
Надад тохиолдсон ямар ч асуудлыг би шийдэж чадна.
Би хийж буй бүхий л зүйлдээ амжилт гаргах дуртай.
Би өөрийгөө сайн илэрхийлж чаддаг.
Надад хүссэн бүхнээ хийх тийм эрч хүч бий.
Би үргэлж амжилтын тухай боддог ба улам их амжилтанд хүрдэг.
Миний энэ амжилт хүн бүхэнд сайнаар тусдаг.
Миний амьдрал сайхан хүмүүсээр дүүрэн байдаг.
Б.Мөнхцэцэг

0 comments:
Post a Comment