Трансфер Факторийн үүссэн түүхээс
1980онд Трансфер Факторыг хүний цуснаас гарган авч эмчилгээнд ашиглах болсон ч өргөн хэрэглэх боломж үгүй байв.Учир нь Трансфер Факторыг гарган авахын тулд маш их хэмжээний донорын цус шаардлагатай болдог.Тоо баримтаас дурьдвал 50л донорын цуснаас 100мг Трансфер Фактор ялган авдаг байжээ.
1980-аад онд Трансфер Факторыг сүүн тэжээлтнүүдийн ангир уураг , тахианы өндөгний шард агуулагддаг болохыг тогтоосон.Үүнд агуулагдах Трансфер Фактор нь хүний цусан дахь Трансфер Фактораас 10 дахин их байв.Гэвч эдгээр бүтээгдхүүнээс Трансфер Факторыг хэрхэн цэврээр нь гаргаж авах арга тодорхой биш байлаа.Дээрхи бүтээгдхүүнийг цэврээр нь хэрэглэхэд тэдний найрлаганд Трансфер Фактораас гадна олон тооны харшил төрүүлдэг томоохон уургууд байдаг учраас эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой биш байв.
1989онд Трансфер Факторыг үнээний сүүний уурагнаас хэт нарийн био шүүрээр шүүж,нано технологийн аргаар гаргаж авах аргыг нээжээ.Ингэснээр 50кг хуурай уурагнаас 1кг Трансфер Фактор гаргаж авах боломж нээгдсэн байна.Энэхүү боломж 1996 он хүртэл зохиогчийн эрх нь 1сая доллараар үнэлэгдэн архивт хадгалагджээ.
Үүнээс хойш Трансфер Факторын сударгаа маш хүчтэй өрнөж түүний гайхамшигт чанарыг нээн илрүүлж тун удалгүй мэдээлэл зөөгчийн буюу Трансфер Факторын бүтэц хэмжээг тогтоож чаджээ.Трансфер Фактор нь
-5000 орчим дальтон жинтэй /3500-10000/ 44 амин хүчлээс тогтсон ,жижиг уургийн молекулууд байв.
Түүний молекул маш бага жинтэй учир өөрийнхөө эсрэг ,эсрэгбие үүсгэдэггүй буюу харшил төрүүлэх шинж чанаргүй юм.Үүнээс гадна Трансфер Фактор нь
өвөрмөц бус шинж чанартай.Өөрөөр хэлбэл ,амьтнаас амьтанд , амьтнаас хүнд,хүнээс хүнд чөлөөтэй дамжин дархлааны мэдээллийг түгээх чадвартай гэсэн үг юм.Ийм учраас Трансфер Фактор бол дархлааны эсүүдийн уураг тархи ,оюун ухаан нь болох төдийгүй дархлааны эсүүдийг найдвартай,чанартай, үнэн зөв мэдээллээр хангаж,дархлааны зөв хариу урвалыг үр дүнтэй өрнүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.
Трансфер Фактор нь амьд эсээс шүүрдэг бөгөөд цитокины нийлэгжилтийг тодорхойлж,цитокины рецептортой харилцан үйлчилснээр дархлааны урвалын хүч ,эрчим зохицуулгад шийдвэрлэх үүрэгтэй оролцдог болохыг тогтоосон байна.
Трансфер Фактор гэж юу вэ? гэдгийг хамгийн товчоор хэлбэл таны дархлааг зүгшрүүлэх ,хэвийн ажиллуулах улмаар эрүүл байлгаж чадах одоогоор анагаах ухааны дархлаа зүгшрүүлэх эмчилгээнд гаргаж авсан хамгийн сайн ,дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн , гайхалтай эмчилгээний үр дүн өгч буй дархлалын эсүүдийн хооронд мэдээлэл зөөдөг уургийн жижиг молекул юм.
ДАРХЛААНЫ ШИНЭ ҮЕ номноос

0 comments:
Post a Comment