Амжилт ба бүтэлгүйтлийн хооронд дахь бодит ялгаа бол өөрийгөө идэвхижүүлж, урамшуулах чадвар юм.
Та туршлагатай бизнес эрхлэгч, эсвэл шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа ч бай өөрийгөө идэвхижүүлж, урамшуулахаас илүү чухал амжилт гэж байхгүй. Омар Переугийн идэвхижүүлж урамшуулах дараах 10 үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна:
- 1. Идэвхижүүлэлт гэдэг бол сайн хийдэггүй зүйлээ сонгох биш юм. Идэвхи, урам зориггүй хүмүүс юунд ч хүрдэггүй.
- 2. Ихэнх хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулахыг хүсдэг боловч цөөн хэд нь л өөрчлөлтийг хийхийн төлөө өөрсдийгөө идэвхижүүлэх хариуцлагатай байдаг.
- 3. Хүмүүс таагүй ажлаас зайлсхийхийн тулд шийдвэрээ үргэлж баталгаажуулдаг. Жишээ нь: “Өнөөдөр би ямар нэг зүйл зохион байгуулна, маргааш хэн нэгэн рүү утсаар ярина” гэх мэт.
- 4. Идэвхижүүлэлт таны оюун санаа болон сэтгэл хөдлөлөөс бий болж байдаг. Үүн дээр бүтэлгүйтэх нь амьдралдаа нэлээд цөхрөх байдлыг бий болгож мэдэх юм.
- 5. Дэлхий дээр хамгийн урам хугармаар үг бол “Хэзээ нэгэн цагт би тэгэх болно, ингэх болно...”гэсэн үгс юм.
- 6. Хэрэв та өөрийгөө сөрөг бодлууд бодоод байна гэж бодож байгаа бол чимээгүй газар очиж, мөргөл эсвэл бясалгал хийж, тэдгээр бодлуудаа эерэг болгон өөрчлөх хэрэгтэй.
- 7. Том үр дүнд хүрэхийн тулд өөрөөсөө том асуулт асуу. “Би хэрхэн амьдрах вэ?” гэж асуухаас илүү “Би яагаад саятан болохыг хүсч байна вэ?” гэж асуу.
- 8. Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг хөдөлгөх зорилго тавих хэрэггүй. Таныг бага зэрэг айлгах зорилго тавь.Энэ нь таны “идэвхижүүлэлтийн булчинг” сайжруулах болно.
- 9. Юунаас болж хүмүүс бүтэлгүйтлээс айж, эргэж буцдаг вэ? Гэхдээ хэрэв та үйлдэл хийхгүй бол бүтэлгүйтнэ. Таньд алдах юу байна вэ?
- 10. Та амьдралдаа хүсч байгаа ямар ч зүйлийг авч чадах боловч хэн ч түүнийг тань таньд өгөхгүй. Таны авч байгаа юм бүхэн үнэ цэнэтэй байдаг.
0 comments:
Post a Comment