Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

ХАМГИЙН ШИЛДЭГ ИННОВАЦИЙН 50 КОМПАНИ ТОДОРЧЭЭ


Дэлхийн шилдэг инновацийн компаниудыг “The Boston Consulting Group”-ээс гаргасан байна. Эхний байрыг “Apple” компани эзэлсэн бол удаад нь “Google” оржээ. Энэ хоёр компани 2005-оноос хойш эхний байраа алдалгүй явж ирсэн байна. Өмнөд Солонгосын “Samsung” компани найман байр урагшлан программ хангамжийн алдарт “Microsoft”-ийг ардаа орхин гуравдугаар байрт бичигдсэн байна. Харин “Microsoft” компани дөрөвдүгээр байрт оржээ. Энэ жагсаалтад огцом дээшилсэн компаниар тавд орсон дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох “Facebook” компанийг нэрлэсэн байна. Зукербергийн компани өмнөх жилийнхээс 43 байраар урагшилж “топ-5”-д багтжээ. Эхний арван байранд “IBM”, “Sony”, “Haier”, “Amazon”, “Hyundai” зэрэг компаниуд багтсан аж. Мөн энэ жагсаалтад анх удаагаа микроблогын “Twitter” компани 43-р байр эзэлсэн байна. Өмнө нь эзэлж байсан байрнаасаа хамгийн огцом дээшилсэн компаниар “Facebook” 43 байр, “HSBC” 21, “Haier” 20, “Dell” 17, “Hyundai” 12, “Dell” 17, “McDonald`s” 12 байраар тус тус урагшилсан байна.

Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment