
Өнөөдрийн манай ажил хэрэгч зөвлөгөөг Америкийн зохиолч, уран илтгэгч Тимоти Феррис өгнө. Түүний 2007 онд бичсэн “The 4-Hour Workweek” ном нь “New York Times”, “Wall Street Journal”, “USA Today”-ийн бестселлер болж байжээ. Ингээд түүний зөвлөгөөг сонирхоно уу. Тэрээр “Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж бүү хойш тавь. Болж өгвөл яг одоо хий. Дараа больё гэдэг өвчин таны амжилтын хамгийн гол дайсан шүү. Маргааш хийе, дараа болно биз гэсэн сэтгэлгээ нь таныг болон таны мөрөөдлийг булшлах болно. Тийм болохоор цагийн юмыг цагт нь хийж сурвал танд хамаагүй амар байх болно. Тэр хэрээр ч таны карьер өснө. Учир нь та хэлсэн үгэндээ эзэн болж хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийдэг болохоор хүмүүсийн хандлага ч гэсэн эерэг болж цаашдын амжилтанд чинь сайнаар нөлөөлдөг. Зарим хүмүүс дараа болно биз, маргааш, маргааш гэсээр байгаад өөртөө дааж давшгүй ачааг үүрүүлдэг. Ийм хүмүүс тайван сайхан амарч ч чаддаггүй бөгөөд байнга л цаг тухайд нь хийгээгүй хойшлуулсан ажил нь толгойд нь эргэлдэж дотроос нь зовоож байдаг. Яагаад би үүнийг ийм сайн мэдэж байна вэ гэвэл би өөрөө аливаа юмыг хойш тавих дуртай нэгэн байсан юм. Гэвч одоо бол цагийн юмыг яг цагт нь хийж сурсан. Та ч гэсэн миний энэ зөвлөгөөг дагаад өнөөдрөөс эхлэн хойш тавьсан ажилуудаа бүгдийг нь хийгээд үзээрэй. Танд дараа нь маш амар байх болно. Энэ нь таны амжилтанд хүрэх гол түлхүүр нь ч болж магадгүй юм шүү” гэж Тимоти Феррис зөвлөж байна.

0 comments:
Post a Comment