
Туршлага бол хүнд хүчир алдаануудын төрсөн хүү
Жим Рон бол АНУ-ын Айдахо мужийн фермерын аж ахуйн жижиг хотод төржээ. Тэр чинээлэг гэр бүлийн ганц хүү. Дунд сургуульд байхдаа Жим хичээнгүй даруу тэргүүний сурагчдын нэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд коллежид элссэн боловч жилий дараа сургуулиа орхисон байна. Жим Рон өөрийн төрлөх сургуулиа орхихдоо шаардлагатай бүхнийг сурчихсан гэх хатуу итгэлтэй бушуухан ажил олж хийх хүслээр шатаж явлаа.
Рон “Аз жаргал, баялагт хүрэх 7 стратеги” номондоо “Би тэгэхэд амь зуух арга чарга хайх, өөрийн амьдралыг цогцлоон байгуулах хоёрын ялгааг ойлгодоггүй явжээ” гэж бичсэн байдаг. Дараа нь тэр гэрлэж яваандаа мөнгөний гачаал, ирээдүйдээ итгэх итгэлгүй цөхрөх боллоо.
1955 онд 25 настай Жимын хувь заяаг шийдсэн үйл явдал болов. Тэр Эрл Шоаффтой танилцсан юм. Эрл шууд арилжих технологи эрхэлсэн пүүсийн эзэн байлаа. Эрл Шоафф Жимийн чухам юунд нь болсон юм бүү мэд, урам хугарч гундсан азгүй залууг хөгжин цэцэглэж байгаа компанидаа ажилд авав. Шоаффыг ер нь Жим Роны бизнесийн “Загалмайлсан эцэг” гэж нэрлэж болно.
Рон хэдхэн жилийн дотор албан тушаалын шатаар хожим номондоо ишлэн бичсэн шиг Шоаффын зөвлөгөөний ачаар, эрчимтэй өгсчээ. Эрл залуу найз хамтрагчдаа “Ажлыг хийж сурахаасаа илүү өөртэйгөө ажиллаж сур” гэж зөвлөдөг байв. Жимийн хувьд энэ үгс өөрийгөө суу билэгтэй, урагшаа дэгжин дэвших авьяастай гэсэн хуурмаг бодлыг дийлж гарах сургааль байлаа.
Эрл Шоафф бол юм болгон дээр түүнтэй адил байхыг эрмэлзсэн Роны багш халамжлан хүмүүжүүлэгч нь байсан юм. Гэвч Шоафф 49-ныхөө жил гэнэт нас барж түүний үлгэр дууриалал дуусч, Жим чөлөөт далайд гарлаа. Тэр Шоаффын үл үзэгдэх дэмжлэг зөвлөгөөг дурсан, хүндрэл бэрхшээлийн үерийг сөрөх чадвартай болсон байна.
Self-made man
Рон 1960-аад оны эхээр Калифорнид нүүж ирэв. Нэг удаа Жимийн танил “Rotary Club”-ын нутгийн салбарын гишүүн түүнийг клубын хурал дээр үг хэлээч гэж хүсэв. Роны өөрийн амжилтын түүхийн талаар ярих ёстой байлаа. Тэр ингэж “Бизнесийн философчийн” уран илтгэгчийн замын эхийг тавив. Жим Рон үйл ажиллагааныхаа 40 гаруй жилийн хугацаанд таван тивийн улс орны 5 сая хүн ардад 6 мянга гаруй илтгэл тавьжээ. Рон хэдийгээр мэргэжлийн боловсролгүй ч гэсэн ертөнцийг үзэх хүмүүсийн санаа бодлыг бага боловч өөрчлөх чин хүсэл байлаа. 1996 оноос Рон зохиолч, илтгэгчийн үйл ажлаа бизнестэй амжилттай холбон хэрэгжүүлж “Herbalife International” компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байв.
Тэр “Coca-Cola”, “IBM”, “Xerox”, “General Motors” компаниудын үйл ажиллагааны стратегийг боловсруулжээ. Рон хэтрүүлэлгүй хэлэхэд “Self-made man” юм. Тэр албан тушаал амжилтын төвшинд шаргуу хөдөлмөрийнхөө ачаар хүрчээ. Энэ тухайгаа Жим Рон ингэж илэрхийлсэн юм. “Хөнгөн хийсвэр зүйлийг биш та өөрөө сайн сайхан байхыг л хүсэх хэрэгтэй. Бага ч гэсэн асуудалтай байхыг бус аливаа юманд чадварлаг байхыг хүсэх хэрэгтэй. Хүнд бэрхийг бус, цэцэн цэлмэг хийморьлог байхыг хүсэх хэрэгтэй.” Түүнд өөрт нь ч гэсэн хувийн корпораци байгуулах цэцэн ухаан байжээ. “Jin Rohn International” албан байгууллага нь хувийн хөгжил, менежмент, сэтгэл зүйн салбарт сургалт явуулж, зөвлөгөө өгдөг юм.
Шийдэмгий зан, амжилтын үндэс
Жим 6 хэл мэддэг байсан ба “Оюун ухааны амин дэм”, “Амьдралын эрээн барааны таван үндэс” зэрэг хэд хэдэн ном бичиж, лекц уншин, семинар зөвлөгөө өгөх ажлаар дэлхий даяар хэрэн тэнэжээ. Роны аливаа ажлын эхлэл болгон хүмүүсийн сэтгэл зүй, өөрийгөө боловсруулах, болон хувийн учир шалтгаантай холбоотой. Тэр гайхамшигтай уран илтгэгч, хүн болгонд өөрт нь асар их бүтээлч чанар чадамжтай байдгийг хүмүүст итгүүлж чаддаг байсан. Харин өөрийгөө “борлуулахын” тулд дээд зэргийн идэвх чармайлт гаргах хэрэгтэй.
Бид санамсаргүй тохиолдлоор хоёр зовлонгийн аль нэгийг амсах ёстой. Нэг нь сахилга дэг журамгүй байдлаас үүсэх “өвчин зовлон” нөгөө нь хожим өнгөрсөн хойно харуусан харамсах болон гэмшин харамсах “өвчин зовлон” юм. Ялгаа нь гэвэл сахилга дэггүй байдлын алдаа хэдхэн грамм байдаг бол харамсал харууслын жин хэдэн арван тонноор хэмжигдэнэ. Рон өөрийн хувийн жишээнд тулгуурлан хүмүүсийг идэвхтэй үйл ажиллагаанд уриалан бодсон санаанаасаа илүү зүйлийг амжуулж болохыг баталж чаддаг.
“Жинхэнэ сахилга бат бол юмыг цаг тухайд нь хийдэг авьяас чадварыг хөгжүүлэхийг шаарддаг. Жаахан удаашрах юм бол эгзэгтэй боломжийг алдана. Жим Рон тууштай өөдрөг үзэлтэн бөгөөд үргэлж л биднийг амьдрал, бидний гарт байгаа гэж гүн итгэлтэй ярьдаг хүн. Хүн бүрийн өмнө ямар ч үед сонголт хийх боломж байгаа хүн бүрт улам сайжрах боломж бас бий. Бүх юм бид боломжуудаа ашиглаж дэвших үү аль эсвэл урсгал даган хөвөх үү гэдгээс шалтгаална.” Өөрийн амьдралыг ганц өдрийн дотор өөрчилж чадахгүй ч амьдралынхаа зүг чигийг амжилтад хүрэх зүгт өөрчлөн залж болно.
Жим Рон цөөн бус удаа илтгэх урлагийн салбарын шагнал авч байсан бөгөөд 5 ном олон тооны гарын авлага, видео аудио хуурцаг үлдээжээ. Хамгийн чухал нь тэр мянга мянган хүмүүсийн амьдралыг өөрчлөн өөртөө итгэх итгэл урам зориг өгч өөрчилж чадсан юм. Жим Рон 2009 онд энэ хорвоогоос хальжээ.
Жим Роны хэлсэн үг илэрхийлсэн санаа
- Амьдрах гэдэг нь бид байх ёстой газраа байх чадвар. Зөвхөн тухайн агшинд төвлөрөн, түүнээс авч болох баялаг туршлага бүхнийг авч чаддаг байх.
- Хамгийн сайн чухал шалтгаан нь өөрийн хүсэлтээр учир зүйн шалтгаан юм. Залуучууд “Хэн нэгэн ирж намайг шударга үнэний замд оруулаасай гэж хүсдэг” гэж ярьдаг. Хэрэв тийм хүн ирэхгүй бол яах вэ? Та аливаа бүхэнд бэлэн байх учиртай. Үүнд ч гэсэн.
- Та юу хүсч байгаагаа мэдэж байвал үүнийгээ бүхнээс илүү хүсэх хэрэгтэй. Тэгвэл түүнийгээ олж авах аргаа олно.
- Та мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж чадахгүй шиг мэдэхгүй зүйлээ хуваалцаж чадахгүй. Та өөрт байхгүй зүйлийг өрөөлд өгч чадахгүй шигээ өөрөө эзэмшээгүй зүйлийг бусадтай хуваалцаж чадахгүй. Бусдад өгч, бусадтай хуваалцахын тулд эхлээд юмтай болох хэрэгтэй. Буурь суурьтай харилцаанд бэлтгэх хэрэгтэй.
- Биднийг өөрсдийгөө өөрчлөхөд хүргэх зайлшгүй хэрэгтэй хоёр зүйл бий энэ нь урам зориг, урамшил, цөхрөл гутрал хоёр. Хувь тавилан эргэвэл та хормын дотор бүхнээ алдаж үгүйрэн хоосорно.
ӨӨРИЙН АЧААГ ХҮНД БҮҮ ҮҮРҮҮЛ

Өнөөдрийн манай ажил хэрэгч зөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эдийн засгийн хувийн зөвлөгч, хөрөнгө оруулагч, лектор, бизнес-стратегич Жим Рон өгнө. Дэлхий даяар алдартай Америкийн “Coca-Cola”, “IBM”, “Xerox”, “Generаl Motors” зэрэг компаниудын бизнес-стратегийг боловсруулж амьдралд хэрэгжүүлснээр эдгээр компаниудын ашиг орлогийг эрс нэмэгдүүлсэн алдартан билээ.
Тэрээр “ Ямарваа нэгэн ажил хэрэг эрхэлж байгаа хүн тухайн салбарынхаа хэн нэгэн лидер ирж зааж зөвлөхийг нь хүлээх биш өөрөө өөртөө лидер болох ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл судалгаагаар бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хэн нэгэн лидерээр хөтлүүлж заавар зөвлөгөөг нь дагаж дууриах дуртай байдаг. Энэ бол маш мунхаг үйлдэл юм. Тухайн салбарын тэргүүлэгч лидерийн гаргасан амжилтыг, цаг хугацаа орчин нөхцөл өөр үед та давтахыг хүсэж байна шүү дээ. Энэ бол бараг боломжгүй зүйл бөгөөд алдагдалд орвол хэн хариуцлага хүлээх вэ гэж бодож үзсэн үү. Эцэст нь хэлэхэд өөрөө өөрийнхөө ачааг хүнээр биш өөрөө үүрч сурах хэрэгтэй. Ингэж чадвал та илүү хариуцлагатай няхуур болж амжилт гаргах магадлал ч тэр хэмжээгээр өсөх болно” гэж Жим Рон зөвлөж байна.
0 comments:
Post a Comment