
Сайтынхаа уншигч лидерүүд та бүхэнд бизнес- консультант, бизнесын чадвар дээшлүүлэх асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн, “Botton Line Enterprises”-ийг үндэслэгч Мэри Гудмены зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр “Аливаа бизнес эрхэлдэг хүнд харилцагчдынхаа яриаг сайн сонсож зөв ойлгох чадвар байхгүй бол бизнес нь урагшилдаггүй. Энэ нь зөвхөн бизнемэн хүнд ч биш карьераа өсгөх сонирхолтой хэн бүгдэд хамаарна. Та хүмүүсийг хэр их сонсоно, дараагийн удаа хүмүүс таныг тэр хэмжээгээр тэвчээртэй сонсох болно. Сонсох чадвар хүн бүгдэд байдаг ч сонсож сурах чадварыг тухайн хүн өөрөө бий болгодог. Саяхан хийсэн судалгаагаар 10 хүн тутмын 8 нь харилцагч хүнээ гүйцэд сонсолгүй дундуур нь яриаг нь тасалдаг болох нь тогтоогдсон. Иймээс танд гэж зөвлөхөд өөрийнхөө дургүй, уур хүргэсэн зүйлийг нэг удаа таслалгүй сонсоод үзээрэй. Эндээс та өөрийнхөө хэр тэсвэр тэвчээртэй сонсогч болохоо мэдэх болно. Хэрэв энэ давааг дажгүй давж чадвал та хүний яриаг таслалгүй сонсох чадвартай байна гэсэн үг. Гэхдээ дараагийн алхам бүр ч хэцүү та харилцагч хүнийхээ ярианаас зөв зүйтэй өөрт хэрэгтэй мэдээлэл олж авч сурах хэрэгтэй. Ямар ч дэмий ярианаас санаа, сэдэл төрүүлэх өөрт хэрэгтэй мэдээллийг ялгаж сурах хэрэгтэй. Түүний дараа олсон мэдээллээ мэдлэг болгож бизнесийн карьертаа ашиглаж сурвал би хүнийг сонсож чаддаг гэж бусдад итгэлтэй хэлж чадна. Дээрх чадваруудыг эзэмших гэж нэг удаа ч болов оролдоод үзээрэй” гэж зөвлөж байна. Эцэст нь дээрх зөвлөгөөг дуустал нь уншиж дуусгасан танд, хүний яриаг дуустал нь сонсох тэвчээр бий гэдэгт найднам.
0 comments:
Post a Comment