
Рейд Хоффман Технологийн салбарын ангууч хэмээгддэг энэ аугаа эрхэм олон олон Старт-Ап компанийг байгуулахад хөрөнгө оруулсан юм. Хөрөнгө оруулахаас гадна тэрбээр 2003 онд ЛинкэдИн.комыг үүсгэн байгуулжээ. Өдгөө түүний бүтээсэн уг нийгмийн сайт нь 100 гаруй сая гишүүнтэй ажил мэргэжлийн холбогдолтой дэлхийн хамгийн том сайт болоод байна. Өмнө нь ПэйПалын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн гишүүн байсан Р.Хоффман Фэйсбүүх, Зинга зэрэг 100 гаруй компанийн хөрөнгө оруулалттай холбоотой нэгэн юм. Түүний өөрийн хамтрагч найз Бэн Каснокатай хамтран бичсэн ТА ӨӨРӨӨ СТАРТ-АП КОМПАНИ номыг уншихыг бид танд санал болгож байна. Энэхүү номыг Монгол хэл дээр "Арвис паблишинг" компани хэвлүүлсэн юм. Рейд Хоффман "Харилцааг хүчирхэгжүүлэгч хамгийн сайн арга нь нөгөө хүндээ туслах явдал гэвэл хоёр дахь сайн арга нь нөгөө хүндээ өөрт тань туслах боломжийг олгох явдал юм. Хүнтэй найзалмаар байгаа бол өөрт тань туслах боломжийг түүнд үүсгээрэй. Тусыг нь эргэлзэж юм уу, сэжиглэнгүй хүлээн авах хэрэггүй. Заримдаа учрыг нь тааварлаж байх хэрэгтэй ч дандаа бүү тэгээрэй. Хүмүүс туслах дуртай байдаг" юм гэж зөвлөгөө өгчээ. Ингээд та хэн нэгнийг хардангуйгаар хандаж байгаа бол уг бодлоо таягдан хаяад түүнийг найзынхаа тоонд оруулж яагаад болохгүй гэж? Өөрт тань туслах боломжийг та хэн нэгэнд олгоорой. Таны өнөөдрийн бизнест амжилт хүсье.

0 comments:
Post a Comment