
Манай ажил хэрэгч зөвлөгөөг АНУ-ын тэрбумтан дэлхийн “гангийн хаан” гэж өргөмжлөгдсөн Эндрю Карнеги өгөх болно. Тэрээр “Хэрэв та баяжихыг хүсвэл бусдаас илүү хөдөлмөрлө. Сайн давхисан морь бусдаас түрүүлж ирдэгтэй адил хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн амжилтанд бусдаас түрүүнд хүрнэ. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг мартдаг. Тэр нь юу гэвэл их хөдөлмөрлөх, үр дүнтэй хөдөлмөрлөх гэдэг хоёр өөр ухагдахуун байдаг. Мэдээж миний зөвлөх гээд байгаа зүйл бол үр дүнтэй бусдаас илүү хөдөлмөрлөx.
Харин дэмий зүйлд өөрийн хүч хөдөлмөрийг гамна. Ингэж чадвал та аль ч салбарт ажилладаг бай бусдаас ямагт түрүүлж алхах болно. Энэ бол миний бизнесийн алтан дүрэм юм. Яг өнөөдрөөс эхлэн та дараа хийнэ гэж хойш тавьсан ажлаа хийгээд үз. Дараа нь хэчнээн амар болохыг та мэдрэх болно. Ингээд та үр дүнтэй илүү хөдөлмөрлөж үзлээ. Энгийн байгаа биз. Чухам агуу зүйл л энгийнээс эхэлдэг” гэж Эндрю Карнеги зөвлөж байна.
0 comments:
Post a Comment