Сайтад зочилсонд баяраллаа........Урсдаг зар........

ЭРТ БОСДОГ УДИРДАГЧИД

Амжилтанд хүрэхийг хүсдэггүй хүн гэж байхгүй байх. “Эрт босвол нэгийг үзнэ орой унтвал нэгийг сонсоно” гэсэн үг байдаг. Та бүхэн ч гэсэн энэ үгийг хаа нэгтэй хэзээ нэгэн цагт сонссон байх. Гэхдээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг нь хэд бол... Тэгвэл нэр алдарт хүрсэн компанийн захирлууд, томоохон улс төрчид зөвхөн энэ зарчмыг л баримталж амжилтанд хүрсэн гэвэл та итгэх үү? Ингээд үд болтол унтдаггүй, үхрийн дуунаар сэрдэггүй эртэч хүмүүстэй хамтдаа танилцъя.  

“General Motors” компанийн ерөнхий захирал Дэн Акерсон

Тэрээр байнга өглөө 4:30-05 цагийн хооронд босч спорт алхаагаар хичээлэдэг. Компани дээрээ ч хамгийн түрүүнд ирдэг нэгэн.

“Apple” компанийн ерөнхий захирал Тим Кук


Тэрээр өглөө 4:30 цагт ажлын И-мэйл явуулдгаараа алдартай хүн. Ингээд бодохоор түүний босдог цаг нь 04:30 цагаас эрт болж таарах нь. Өглөөний 05:00 цагт түүнийг спорт зааланд харж болно. Тэр би ажилдаа хамгийн түрүүнд ирж, бүхнээс хойно явдаг гэж бардамнадаг.

Дуудлага худалдааны “Christie`s”-ын тэргүүн Стив Мерфи


Тэрээр яруу найрагч Уильям Блейкын “Өглөө бод, өдрийн хоолноор ажилла, орой унш, шөнө унт” гэсэн шүлгийн мөрийн зарчимыг баримталдаг нэгэн.

“Avon Product Inc” компанийн гүйцэтгэх захирал Андреа Юнг
Энэ эмэгтэй өглөө 05:00 цагт босч, офистоо 08:00 цагт ирдэг.
“Starbucks” компанийн Ховард Шульц
Энэ эр өглөө эхнэртэйгээ дугуйгаар зугаалсны дараа ажил дээрээ 06:00 цагт ирдэг гэхээр хэдэн цагт босдог болж байна.

АНУ-ын экс Ерөнхийлөгч аав хүү Жорж Буш

Том Буш АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны маргааш өглөө Цагаан Ордныхныг сандаргасан гэдэг. Тэр өглөө 04:00 цагт босч гүйдэг бөгөөд ажилдаа 06:00 цагт ирдэг. Орой явахаа үзэлгүй шөнийн 02:00 цаг хүртэл суудаг. Энэ ажлын хуваарь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуустал огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Бага Буш буюу хүү Буш нь яг аавтайгаа адил хуваариар ажиллагдаг бөгөөд нэг л зүйлээр ялимгүй ялгаатай нь тэр өглөө 06:45 цагт ажилдаа ирдэг ажээ.      

“Pay Pal”, “Open Table” компанийн захирал асан Жеф Жордан

Тэрээр өглөө ажилдаа 05:00 цагт ирж орой 19:00 цагаас хойш явдаг.
“Aurora Fashions”-ын тэргүүн Майкл Ширвуд
Энэ хүн өглөө 05:00 цагт босч, Ноттингемээс Лондон орох замдаа И-мэйлээ шалгаж хариуг нь бичиж, ажил төрлийн утасны дуудлагаа шалгадаг. Тэр офистоо өглөөний 07:45 цагт байнга ирдэг бөгөөд энэ цагаасаа нэг минут ч хоцордоггүй байна. Нэг удаа түүнийг компанихаа үүдээр орж явахад нь зогссон цагаа таруулахаар будилж байсан нэгэнд тэр яг 07:45 болж байна гэсэн гэдэг. 
“Walt Disney”-н захирал Роберт Айгер
Өглөө 04:30 босч, цагаа сонин уншихад зарцуулж, шуудангаа шалгаж, өглөөний цайгаа уунгаа зурагтын суваг эргүүлэх дуртай хүн. Гэхдээ нэг ч удаа энэ хувиараа зөрчсөн удаагүй аж.
“Cisco” компанийн техник хариуцсан захирал Падмарши Уорриор
Тэрээр өглөө 04:30 цагт босч сүүлийн үеийн мэдээг уншдаг, И-мэйлээ шалгаж дуусаад хүүгээ сугуульд нь хүргээд ажилдаа 08:30 цагт очдог. 
Хуваалцах Google Plus


Нийтлэгч

Та бүхнийгээ “Хамтдаа Амьдралыг Бүтээцгээе!” гэж уриалж байна..
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment