Энэ өдөр Америкийн домогт боксчин Мухаммед Алигийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод аваргалж байжээ. Кассиус Клэй гэдэг нэртэй байсан тэрээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольжээ. 1999 онд Алиг "Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл, Би-Би-Си телевиз “Зууны шилдэг тамирчин”-аар өргөмжилсөн юм. Ингээд Мохаммед Алигийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.
Али “Ямар ч хүн зорилгоо зөв тодорхойлж чадвал түүндээ хүрэх зам тань шулуун дардан байх болно. Харин зорилгодоо хүрэх нь тухайн хүний тэсвэр тэвчээр, шургуу хөдөлмөрөөс хамаардаг. Миний хувьд хамгийн хүнд хэцүү үед ч өөрийн хүрэх гэж буй зорилгоо байнга бодож явдаг. Ингэсэн тохиолдолд ямар ч бэрхшээл миний зорилгын хажууд өчүүхэн мэт санагддаг. Зарим хүмүүс яг юунд тэмүүлээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Нэг салбарт тодорхой хэмжээнд амжилт гарчихаад, өөр салбар луу дахин ордог. Хайран цаг хугацаа. Ийм хүмүүс дахин амжилт гаргах нь маш ховор байдаг” гэж зөвлөх байна. Эцэст нь хэлэхэд хүн нэг л зорилготой байх ёстой бөгөөд түүнийгээ цөм цохь гэж домогт боксчин маань зөвлөж байна.
0 comments:
Post a Comment